Хүн ХЭЛЭЭРЭЭ ХАРАХ боломжтой


О.Хандмаа | YOLO.MN
2018-08-20

Дэлхий дээр амьдарч буй 285 сая гаруй харааны бэрхшээлтэй хүнийг мэс засалгүйгээр, технологи ашиглан хараа оруулна гэвэл итгэмээргүй, хачирхалтай сонин сонсогдох байх.  Тэгвэл тэр технологи нь хүний хэлний гадаргууг ашиглан хараагүй хүмүүст юм харах боломж олгодог гэвэл бүр ч хачирхалтай сонсогдож болох юм.

Гэвч энэ технологи аль хэдийнээ туршигдаж, хүний хэрэгцээнд хүрч эхэлжээ.  Уг төхөөрөмж нь харагдаж байгаа хүрээлэн буй орчны мэдээллийг цуглуулж яг л бодитоор харж буй мэтээр хүртэх сонсох мэдэрхүй рүү хөрвүүлдэг байна. Улмаар уг технологи нь хүний тархи бидний төсөөлж байснаас ч их хүчин чадалтайг илтгэж буй аж.

Энэхүү төхөөрөмжийг ашиглаж үзсэн Вэйнмаер гэдэг хүн ийн сэтгэгдлээ хэлжээ.

“Энэхүү төхөөрөмжийг хэрэглэж үзсэнээр би яг л хараатай байсан тэр үедээ эргэж очих шиг болсон. Бүх зүйл дотно сайхан. Би хэн нэгнээр заавал хэлүүлэлгүйгээр гэр бүлийнхнийгээ юу хийж байгааг, бас бараг л мартахад хүрээд байсан хүүгийнхээ инээмсэглэлийг дахин харсан. Энэ үнэхээр гайхалтай мэдрэмж байлаа. Би хараатай болоод дахин төрсөн мэт өөрийгөө мэдэрсэн шүү.” гэжээ.

Техник технологи бидэнд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад хүч болж, амьдралыг илүү амар болгож байгаа нь гайхалтай юм.

Доорх бичлэгээс Брэйн Порт гэдэг уг төхөөрөмж хэрхэн ажиллаж, хараагүй хүмүүсийг хэлнийхээ тусламжтайгаар харж чаддаг болгож буйг үзээрэй.

Эх сурвалж: everwideningcircles.com

#HighTech