Нээлттэй микрофон буюу “The open mic” арга хэмжээ орчин цагийн дуу хөгжимд хайртай, урлагт дуртай шинэ залуу үеийг бусдын өмнө өөрийгөө илэрхийлж сурахад туслах, мөн халуун дулаан уур амьсгал, баяр хөөр, нөхөрлөлийг бий болгохыг зорьдог үйл ажилалгаа юм.
Уг арга хэмжээ залуусын төлөө хийж буй сайн дурын арга хэмжээ бөгөөд ямар ч архи тамхигүй орчинд болдгоороо онцлог. Анх 2009 оны тавдугаар сараас эхлэн одоог хүртэл буюу есөн жил үргэлжилж байгаа бөгөөд “United Arts Group”-ийн зохион явуулдаг “The open mic” арга хэмжээ нь долоо хоног бүр зохион байгуулагддаг юм. Анх удаа ирсэн залуу хүн бүртэй уулзаж өөрсдийн үйл ажиллагааны тухай тайлбарлан хэлдэг. Дуулахыг хүссэн хүн бүр, тэнд очсон хэн ч бай насны ангилал үл хамааран бие биетэйгээ халуун дотно байж OpenMicFamily гэх хүрээллийг улам өргөжүүдэг. Мөн зохион байгуулагч залуус эрт ирж үйл ажиллагаанд шаардагдах зүйлсийг сайн дурынхны хамт бэлтгэдэг. Тайз, дэлгэц, хөгжим, дуучдын бүртгэл, угтах хэсэг, бичлэг болон зураг авалт зэрэг бүхий л зүйлсийг эдгээр залуус сайн дураараа хийдэг. Дуулах дуучдын хувьд 30 минутын өмнө ирж бүртгүүлсэн байх хэрэгтэй.
Хамгийн гол нь тэдэнд хэн ч ийм зүйлийг хийгээч гэж хүсээгүй атал тэд өөрсдийн хүслээр хүүхэд залуусын төлөө тэдний дуулах ур чадвар, өөртөө итгэх итгэл, өөрийгөө таньж мэдэх, чөлөөт цагаа архи тамхигүй орчинд зөв боловсон өнгөрөөгөөсэй гэсэндээ хийдэг. Тэд хэнээс ч эргэж хариу нэхдэггүй ба OpenMicFamily гэх гэр бүлээс өнөөгийн бидний мэдэх өсвөр үеийн маш олон дуучид төрж гарсан юм.
Та очихыг хүсвэл дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн The Open Mic Mongolia хуудаснаас аваарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх