Зун дуусахаас өмнө ХИЙЖ ҮЗЭХ ЗҮЙЛС


О.Дорж | YOLO.MN
2018-08-10

Аль хэдийнээ наймдугаар сар гарчихаж. Өнгөрсөн хоёр сард арай үр бүтээлгүй гэртээ суусан юм биш биз? Тэгвэл үлдсэн сар хүрэхгүй хугацааг хэрхэн үр ашигтай өнгөрүүлж болох талаар дараах жагсаалтаас та өөрийн хүссэнээ хэрэгжүүлээд энэ сарыг хамгийн дурсамжтай найман сар болгоорой!

1. ӨГЛӨӨ БОСООД ГҮЙХ

Тухайн өдрийн өглөө хэрхэн эхлэхээс шалтгаалж тэр өдөр хэрхэн өрнөх нь тодорхойлогдоно. Амралт гэсэн шалтгаанаар үд хүртэл унтаж өдрийн наранд сэрдэг бол одооноос ганц сарын хугацаанд өглөө эртлэн босоод гүйж эхэл! Энэ нь таны эрүүл мэнд болоод сэтгэл санаанд маш том сэргэлт өгнө.

2. АНГЛИАР ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭ ХӨТЛӨХ

Англи хэл сурна гэдэг өсвөр үеийнхэн бидний хувьд толгой гашилгасан нэгэн том асуудал яах аргагүй мөн. Хэл нь өдөр тутмын дадлаас эхэлдэг гэж магадгүй та өмнө нь сонсож байсан байх. Тэгвэл өдрийн тэмдэглэлээ англиар бичиж эхлэх нь маш үр дүнтэй арга. Тиймд үлдсэн нэг сардаа өглөө, оройдоо тэмдэглэл хөтлөх гээд үзээрэй. Есдүгээр сарын 1-н гэхэд маш том өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.

3. ДУРТАЙ СПОРТООРОО ХИЧЭЭЛЛЭ

Спортоор хичээллэж эхэлнэ гэж бодсоор байгаад өдий хүрчихсэн, эсвэл амжихгүй байсаар ирсэн бол одоо л өөрийгөө зоригжуулаад мөрөөдлийнхөө төлөө нэг алхмыг хийх цаг.

4. ӨӨРТӨӨ ӨНДӨР БОЛГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИО

Хичээл орохоор ангийнхан чинь огцом өсчихсөн, чи ганцаараа намхан хэвээрээ байна гэж бодож байвал өөртөө өндөр болгох төлөвлөгөө зохио. Хүн хүний өсөлт өөр өөр байдаг. Тиймээс зөвхөн өөрийнхөө л онцлогт тохирсон дэглэмийг жагсааж бичээд хэрэгжүүлээд эхэл.

Өндөр болох аргуудыг ЭНД дарж уншаарай

5. НЭГ ШИНЭ ГАДААД ХЭЛ СУРЧ ЭХЭЛ

Та аль орны соёлыг илүү сонирхдог вэ? Аниме үздэг бол япон хэлийг, Солонгос кино үздэг бол Солонгос хэлийг сурч эхэл. Хүн өөрийн сонирхдог зүйлээ л хурдан сурдаг. Тиймд өөрийгөө хэл сурч байна, үүнийг заавал хийх ёстой гэж хүчлэлгүй дуртай  зүйл рүүгээ тэмүүлж гэж байна гэж бодоод сураад үзээрэй.

6. НОМЫН САНД СУУ

Номын санд суух нь чөлөөт цагаа боловсон өнгөрөөж болох хамгийн сайхан газар. Амралтын өдрөө номын сан ороод нүдэнд туссан номуудаа бүгдийн цуглуулаад уншиж дуусгаад гарах ч бас гоё мэдрэмж шүү!

7. ХОББИГОО БОДИТ УРЛАГИЙН БҮТЭЭЛ БОЛГО

Алдартай уран бүтээлүүд бүгд тухайн хүний хоббиноос үүссэн байдаг. Тиймд өөрийнхөө сонирхолд цаг гаргаж байгаарай. Ирээдүйд дэлхийд дуурсагдах том бүтээл ч бий болох юм билүү

8. ИРЭЭДҮЙН МЭРГЭЖЛИЙНХЭЭ ТУХАЙ БОДОХ

Энэ хичээлийн жилд төгсөх ангийн сурагч бол өдийд та ирээдүйн мэргэжлээ аль хэдийнэ бодоод олчихсон байх учиртай. Гэхдээ сонгосон  мэргэжилдээ эргэлзэж байгаа бол өөрөө тэр ажлаа хийж байна гэж төсөөлөөд үз. Эсвэл очиж сонирхсон ч болно. Хэрэв тэндээс аз жаргалыг мэдэрч байвал энэ нь таны мэргэжил. Залхуу чинь хүрч, ядаргаатай санагдаж байвал илүү сайн судалгаа хийж өөрт тохирсон мэргэжлээ олох хэрэгтэй гэсэн үг юм.

9. ЦАГИЙН АЖИЛ ХИЙ

Ажлын туршлага таньд хаана ч хэрэг болно. Мөн хамт олонтой болж, зуныг хөгжилтэй, хөдөлмөрч өнгөрүүлэх нэг арга. Цагийн ажил хийхийн давуу талуудыг ЭНД дарж уншина уу.

10. АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭД ОЧИЖ БУСАДТАЙ ТУРШЛАГАА ХУВААЛЦ

TedX, илтгэлийн арга хэмжээ, хэн нэгний лекцэнд оролцож тархиа цэнэглэ. Тэндээс та хаанаас ч авч чадахгүй тийм их эрч хүч, мэдлэг, хүмүүсийн туршлагыг мэдэж авч болно.

11. ГАДУУР ЗУГААЛ

Дуртай газраараа, дуртай зүйлээ хийгээд юу ч бодолгүй нэг өдрийг зугаалж өнгөрүүл. Ингэх нь таныг илүү аз жаргалтай болгоно.

12. ЗУНЫГ МЭДЭР

Манай улсад зуны улирал их богинохон, бусад улиралд ихэвчлэн сэрүүн байдаг билээ. Тийм болохоор боломжийг алдалгүй зуныг мэдэр.

13. БОРООНД АЛХ

Бодолд автангаа хотын чийглэг гудамжаар алхан гунигтай дуу сонсох ч тун ховор мэдрэмж гэдэгтэй санал нийлэхгүй хүн тун ховор юм. Тиймд боломжийг алдалгүй зун дуусахаас өмнө бороонд аливааг эргэцүүлээд алхаарай гэж зөвлөж байна.

14. АЯЛАЛД ГАРЧ ХАНГАЛТТАЙ ИХ ЗУРАГ ДАРУУЛ

Дурсамж гагцхүү зурганд үлдэнэ. Аяллын зураг гэдэг тэсгэм хүйтэн өвөл, аагим зуны халууныг сануулж чадах тийм л дурсамжтай зүйл.

15. БҮХ ЮМАА ЦЭГЦЭЛ, АМЬДРАЛЫГ ӨӨРӨӨР ХАРЖ СУРАХ

Ширээ, хувцасны шүүгээ, номын тавиур, шургуулгануудаа бүгдийг нь цэгцэл. Одооноос өөрийгөө шинэ хүн болсон гэж төсөөлөөд, эрч хүчтэйгээр бүх юмаа шинэчлээд хичээлийн шинэ жилдээ өөрийгөө бэлтгэ.

16. САЙН АМРАХ

Хичээл ном, ажил эхэлчихвэл амрах боломж бараг гарахгүй учраас сайн унтаж амар. Гэхдээ эрт унтаж эрт босох нь хамгийн сайн амраадаг.

17. ДУРТАЙ КИНОГОО ҮЗ

Зуныг киногүйгээр төсөөлшгүй. Ялангуяа бороотой өдөр халуун кофе уунгаа кино үзэх, эсвэл ном унших ч сайхан шүү!

18. ХИЧЭЭЛЭЭ ДАВТ

Зун бол бусдаас тасрах боломж. Тиймд энэ боломжоо алдалгүй хичээх хэрэгтэй. Магадгүй та ирэх жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа бол одооноос бэлдэж эхлэхийг зөвлөж байна.

19. САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХ

Сайн дурын ажил хийснээр хүн өөрийгөө хөгжүүлхээс гадна нийгэмдээ эерэг нөлөөг үзүүлж байдаг.

20. ТАНИЛЦАХ

Шинэ сургуульд орсон, эсвэл их сургуулийн шинэхэн оюутан бол сургуультайгаа очиж танилцаарай. Оюутнуудын хувьд сургуультайгаа танилцаагүйгээс үүсэх бэрхшээл ангиа олохгүй байхаас эхлээд маш их. Мөн хөдөөнөөс ирсэн оюутнуудад хоттой танилцаж, шинэ найз нөхөдтэй болохыг зөвлөж байна.

21. ЭНЭ ЗУНЫ СҮҮЛИЙН НАР ЖАРГАХЫГ ХАР

Энэ зуны дурсамжаа бодон зуны сүүлийн нар жаргахыг хар. Мөн өөрийнхөө алдаа оноог дүгнэн эрч хүчтэйгээр хичээлийн шинэ жилээ эхлүүлээрэй smiley

Зун бол бусдаас тасарч хөгжих боломж. Мөн их зүйлийг хийж бүтээх цаг хугацаа учир мөч хором бүхнийг зүгээр өнгөрүүлэлгүй дээрх жагсаалтыг заавал дуусгаарай wink

#Summer, #WishList