Айдсаас чинь хол байлгах 9 ЗӨВЛӨМЖ


ССҮТөв | YOLO.MN
2016-04-12

Чи яг одоо ямар нэгэн зүйлээс айж, түгшин хий дэмий л самгардаж, туйлдаж байгаа юм биш биз. Тэгвэл чамд дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Ямар нэгэн юм хий. Юу ч байж болно. Идэвхгүй байдал нь айдсыг улам л нэмэгдүүлдэг.

2. Шийдвэр гарга. Юуг ч хийж чадахгүй гэж өөрөө өөртөө итгүүлж суухын оронд өөрчлөлт хийж шийдвэр гарга. Шийдэмгий бус байдал нь айдас, түгшүүрийг мөн л дэвэргэдэг.

3. Төсөөлөл бол тухайн болох нөхцөл надад хэрхэн нөлөөлөх буюу ямар мэдрэмж төрүүлэхийг урьдчилан мэдэхэд хамгийн сайн нөлөөтэй. Ашиг тусгүй, дэмий биздээ гэж бодох нь айдас, түгшүүрийг бас л ихэсгэнэ.

4. “Энэ бол боломжгүй зүйл” гэж бодохын оронд “Боломжгүй зүйл байдаггүй” гэж өөртөө хэл. Учир нь бүх зүйл боломжгүй биш шүү дээ. Байж боломгүй  гэж мэдрэх тусам айдас улам л ихэснэ.

“Хэзээ ч юм мэдэхгүй бүх зүйлийн тохироо нь бүрдсэн, сайхан цаг мөчийг хүлээж суувал та айдастайгаа дуусах болно. Яагаад гээч, хэзээ ч тийм цаг мөч тохиохгүй, эхлэл бүхэн адармаатай ч төгсгөл нь таны хүсэл мөрөөдөл болохоор тэр”

5. “Би чадахгүй”; “Яагаад үзээд алдаж болохгүй гэж, БИ ЧАДНА”  гэж хэл. Сөрөг байдал нь айдас, түшгүүрт л тус нэмэр болохоос би чамд хэрэггүй.

6. Бодит байдлаас зугтаж суухын оронд үнэнтэй нүүр тул. Худал хуурмаг бол айдсын гол эх сурвалж.

7. Бачуурч суух хэрэггүй. Цэвар агаарт гарч уужуу амьсгал. Багтарч, сандрах нь айдас, түгшүүрыг л өөгшүүлдэг.

8. Ялагдалтайгаа эвлэрч суухын оронд өөрийн гаргасан алдаандаа таларх. Учир нь чи ахиж хэзээ ч тийм алдаа гаргахгүй. Харин түүнээсээ суралц. Огтхон ч алдаа гаргахгүй төгс байх гэж зүтгэх нь айдасаа л бий болгож буй хэрэг.

9. Марафонд гарах гэж байгаа мэт тайван байж, цаг хугацаа их шаардана шантралгүй яг одооноос эхэл. Гүйж байж л түрүүлдэг шүү дээ.

“Хэзээ ч юм мэдэхгүй бүх зүйлийн тохироо нь бүрдсэн, сайхан цаг мөчийг хүлээж суувал та айдастайгаа дуусах болно. Яагаад гээч, хэзээ ч тийм цаг мөч тохиохгүй, эхлэл бүхэн адармаатай ч төгсгөл нь таны хүсэл мөрөөдөл болохоор тэр”

 Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн  /ССҮТ /

#Problem #Асуудал #Fear #Итгэл #Trust