Солонгосын дуу хөгжмийн ертөнцөд аль хэдийнээ нэрээ цуурайтуулж чадсан авьяаслаг уран бүтээлчид болох Жиеон, Жан Жүүн Ионг нарыг үерхэж байгаа гэсэн цуурхал өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас л газар авч эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр Илган Спорт мэдээллийн сайт тэднийг болзож эхлээд жил гаруйн хугацаа болж байна хэмээн мэдээлсэн байна.
Гэтэл Жан Жүүн Ионгийн агентлаг хариу мэдэгдэл хийж тэднийг хосууд биш зүгээр л найзууд хэмээсэн аж. Жиеон ч энэхүү цуурхлыг үгүйсгэж байгаа гэнэ.
Гэсэн ч уг цуурхал хоёр дахь удаагаа тархаж олны анхаарлыг татаад байгаа ба шүтэн бишрэгчид нь уг асуудлыг чих тавин ажиж байгаа бололтой.
Эх сурвалж: soompi.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх