Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Эхэн үедээ бид хоёр үнэхээр сайхан харилцаатай байсан
Сайн байна уу? Би одоо 15 настай. Би уг нь нэг хүүхэдтэй үерхдэг юм л даа. Тэр маань одоо Солонгост байгаа. Эхэн үедээ бид хоёр үнэхээр сайхан харилцаатай байсан. Одоо бол эсрэгээрээ. Чатлах болгондоо л муудалцах боллоо. Одоо яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Энэ үнэхээр биеэ барихаар асуудал мөн үү? гэдгийг бас бодоод үзээрэй
Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Холын зайн үерхэлийн төвөгтэй тал нь ихэнх харилцаа зурвасны цаанаас үргэлжилдэг учир буруу ойлголцол их үүсдэг. Үүнийг давахын тулд ойрхон байдаг хосуудаас илүү их ярилцаж, их асуулт асууж, бие биенээ илүү таньж мэдэх хэрэгтэй. Чи өөрийнхөөрөө байж чадахгүй байна гэдэг нь харилцаандаа тухгүй мэдрэмжтэй байгаа буюу ямар нэг нууц, санаа зовнил, үл итгэх асуудал байгаа учраас юм. Эдгээрийг байхгүй болгохын тулд улам л их харилцах, тэвчээртэй байх, бас нөгөө хүндээ итгэх хэрэгтэй болно.
#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Т.Цэцэгбаяр
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх