Хүүхдэд зориулсан уран сайхны кино бүтээлийн ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА


YOLO.mn | YOLO.MN
2018-07-25

“Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” ёсоор 2017 онд зохион явагдсан XI уралдаанд "Уран сайхны кино"-ны төрөлд шилдэг зохиолоор шалгарсан “Кибер Сүлжээ” зохиолыг уран сайхны кино болгох зорилгоор уг уралдааныг зарлаж байгаа ажээ.

Хүүхдэд зориулсн кино бүтээлийн төслийн уралдаанд ирүүлэх материалын жагсаалт:

  1. Төслийн багийн уралдаанд оролцох албан хүсэлт
  2. Төслийн багийн танилцуулга, хүүхдийн бүтээл туурвих туршлагатай холбогдолтой мэдээлэл
  3. Бүтээлийн танилцуулга (дэлгэрэнгүй) /“Кибер Сүлжээ” зохиолыг кино бүтээл болгох судалгаа, төсөөлөл/
  4.  Кино зохиолыг уран сайхны кино  бүтээл болгох нарийн төлөвлөгөө /үйл ажиллагааны төлөвлөгөө, өгүүллэг буюу раскадровка/
  5. Санхүүгийн тооцоо
  6. Эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт /өмнө нь хамтран ажиллаж байсан, уран бүтээлчид болон байгууллагын хоёроос доошгүй тодорхойлолт/    
  7. Бусад хавсралт /нэмэлтээр мэдээлэл өгөх материалууд/

Материал хүлээн авах болон шалгаруулах хугацаа

  • Хүүхдэд зориулсан уран сайхны кино бүтээлийн төсөл шалгаруулах уралдааныг 2018 оны долдугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зарлаж байна.   
  • Уралдаанд оролцогч төслийн баг нь бүтээлийн холбогдох материалыг битүүмжлэн 2018 оны наймдугаар сарын 13-15-ны өдрүүдэд ажлын цагаар “Соёл урлагийн газар”-ын 129 тоот өрөөнд ирүүлнэ. 

БСШУ-ы сайдын томилсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл уралдаанд ирүүлсэн нийт төслийн бичиг баримттай танилцаж дүгнэлт гаргана.

Кино зохиолыг ЭНДЭЭС татаж авна уу.

Төсөлд нийт 40 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлэх бөгөөд Соёл урлагийн газраас төсөл нь шалгарсан уран бүтээлийн багтай  гэрээ байгуулж ажиллах ажээ. Уран бүтээлийн эдийн болон эдийн бус эрхийг Соёл урлагийн газар дангаар эзэмших юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Соёл урлагийн газраас буюу tsengel@culture.gov.mn цахим хаягт хандан аваарай.

#tender