Загварын ертөнцийн талаар өгүүлэх 9 ШИЛДЭГ КИНО


Э.Энхбазар | YOLO.MN
2018-07-20

Загвар гэх хил хязгааргүй гайхамшигт ертөнцийг чи ойлгодог, хайрлан хүндэлдэг бол эдгээр 9 киног заавал үзээрэй. Олон янзын туршлага, өнгө аяс, цаг хугацааг өгүүлэх тус бүтээлүүдээс чи маш олон мэдээлэл, мэдлэг, мэдрэмжийн баяжуулан олж авах болно.

1. Шанелийн өмнөх Коко: Coco Before Chanel 2009

Энн Фонтены найруулсан уг бүтээл нь загварт дуртай хүн бүрийн заавал үзэх ёстой бүтээлүүдийн нэг юм. Энэхүү кино нь дизайнер Коко Шанелийн амьдралын үйл явц болон хайр дурлал, амжилтын тухайн өгүүлэх бөгөөд түүний сэтгэлийн өнгө аяс болон ертөнцийг харах үзлийг хөнгөн аясаар элчилж чадсан гайхалтай бүтээл юм. Коко нь зөвхөн хувцас бүтээгээгүй, харин хэв маяг бүтээж чадсан хүчирхэг эмэгтэй юм.

2. Диор болон Би: Dior and I (2014)

Найруулагч Фредерик Ченгийн найруулсан уг бүтээл нь дизайнер Раф Симонсын талаар өгүүлэх бөгөөд Диор загварын ордонд ажиллаж байх хугацаандаа түүний 8 долоо хоногийн дотор бэлдсэн Кутюра цуглуулгын талаар өгүүлэх юм. Мэдээж загварын ордон гэх том зүйлийн ард ямар баг, хамт олон байдаг талаар сонирхолтойгоор өгүүлсэн бүтээл юм.

3. Есдүгээр сарын асуудал: The September Issue (2009)

Найруулагч Ж.Р.Катлерийн найруулсан тус бүтээл нь загварын ертөнцийн сэтгүүл зүйн салбартай холбогдох үнэн зөв байдлыг өгүүлэх бөгөөд загварын салбарт ихээхэн нөлөөтэй VOGUE сэтгүүл хэрхэн бүтдэг талаар тэр тусмаа хамгийн чухал, хариуцлагатай дугаар болох есдүгээр сарын сэтгүүлийн редакцийг хэрхэн бэлтгэдэг талаар өгүүлэх баримтат бүтээл юм.

4. Валентино: Сүүлчийн эзэн хаан: Valentino: The Last Emperor (2008)

Найруулагч Мэтт Тирнайерийн найруулсан уг бүтээл нь бүтээлч дизайнер Валентино Гараванигийн 2007 онд танилцуулсан сүүлчийн цуглуулгынх нь талаар өгүүлэх юм. Тэрхүү цуглуулга хэрхэн бүтсэн талаар, мөн тус цуглуулгын санаа, сэдлийг хаанаас хэрхэн олж авсан талаар өгүүлдэг. Хагас зуун жилийн турш түүний загварын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлээд баршгүй билээ.

5. Ив Сен Лоран: Yves Saint Laurent (2014)

Жалиль Леспертийн найруулсан уг бүтээл дизайнер Сен Лораны амьдралын үйл явц болох хэрхэн амжилтанд хүрсэн, мөн хайр дурлалын ээдрээтэй асуудлыг илэн далангүй өгүүлсэн уран сайхны бүтээл юм. Тэрбээр өнгөрөгч зууны бүсгүйчүүдийг байлдан дагуулсан дизайнер бөгөөд маш богино хугацаанд хэмжээшгүй их амжилтанд хүрч чадсан чадварлаг мэдрэмжтэй нэгэн юм.

6. Маккуйн бид хоёр: Mcqueen and I (2011)

Найруулагч Луйс Осмондын найруулсан тус бүтээл нь этгээд загварын хаан Александ Маккуйны талаар гарах бөгөөд түүний амьдралын талаар илэн далангүй өгүүлэх юм. Хувийн карьераа эхлүүлж байхдаа өгсөн түүний ярилцлага, загварын цуглуулга, найз нөхөд, хайр дурлал гэд олон зүйлийн талаар өгүүлсэн чанартай баримтат бүтээл гэхэд хилсдэхгүй.

7. Айрис: Iris (2011)

Альберт Мэйслесийн найруулсан уг бүтээл нь загварын шүүмжлэгч, бизнесмен, редактор, интерьер засалч Айрис Апфелийн талаар өгүүлэх ба өдгөө 96 нас хүрч яваа загварлаг эмэгтэйн амьдралын үйл явц, түүний бүтээлч сэтгэлгээ, зан чанар мөн амьдралыг хэрхэн өнгөлөг, үзэсгэлэнтэйгээр харах нууцыг дэлгэсэн бүтээл юм.

8. Жереми Скоттс - Хүмүүний дизайнер: Jeremy Scott- People’s Designer (2015)

Влад Юдиний найруулсан уг бүтээл нь MOSCHINO брэндийн үүсгэн байгуулагч, бүтээлч дизайнер Жереми Скоттын талаар гардаг бөгөөд уг бүтээлд тус брэндийн ажлын үйл явц, ажиллагаа болон түүний өвөрмөц сонин содон ертөнцийн талаар өгүүлдэг. Сүүлийн жилүүдэд Moschino брэнд нь дэлхийн загварын ертөнцийн томоохох өөрчлөлтүүдийг мэдрүүлж чадаж байгаа билээ.

9. Диана Вриланд - Нүдээрээ аялал хийх хэрэгтэй: Diana Vreeland- The Eye Has To Travel (2011)

Загвар, тэр тусмаа загварын сэтгүүл зүйн салбарт ихээхэн хувь нэмэр оруулдаг Диана Вриландийн талаар өгүүлэх тус бүтээл нь Лиза Иммордино Вриланд болон Фредерик Ченг нарын хамтран найруулсан анхны уран бүтээл юм. Уг киног үзсэнээр та түүний 26 жил HARPER BAZAAR сэтгүүлд ажиллаж байхдаа оруулсан хувь нэмэр болон ховор ярилцлага найз нөхөдийнх талаар мэдэж авах юм.

#fashion, #movie