2030 онд БИД хаана хүрэх вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-07-09

Энэ асуулт танд хачирхалтай санагдаж байгаа байх. Асуултын хариулт юу байх вэ гэдгийг энэхүү нийтлэлээрээ уншигчиддаа хүргэе. Бид бүхэн сургууль, сошиал орчинд ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ гэдэг нэр томьёог олон удаа сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэвч яг юу вэ гэдгийг нарийн судлаж үзсэн нь тун цөөн.

Ирээдүй, хойч үеийнхээ хэрэгцээ, боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийн хэрэгцээг хангадаг байх нь ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ юм.

Тиймээс тогтвортой хөгжлийн гол онцлог нь хөгжлөөс хэн ч хоцорч, үлдэх ёсгүй юм. Тогтвортой хөгжлийг нийгэм, эдийн засаг, байгаль орчин бүрдүүлнэ. Эдгээр гурван асуудал нь бие биенээсээ хамааралтай.

Бидэнд 2030 оноос өгсөн 17 даалгавар бол тогтвортой хөгжлийн зорилтууд юм. Бид эдгээр даалгавруудыг биелүүлж 2030 онд очсоноор төгс төгөлдөрт дөхсөн нийгэмд хүрч очих юм.

Гэр орон маань болсон бидний дэлхийд тулгарч буй бэрхшээл, асуудлыг багасгах зорилготойгоор тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталжээ. Тус 17 зорилгыг зайлшгүй биелүүлэх ёстой 169 зорилтууд бидний өмнө хүрч ирсэн байна. Хэрэв чамд өөрийн гэсэн мөрөөдөл байдаг бол энэ нийгмийн мөрөөдөл нь тогтвортой хөгжлийн 17 зорилгод хүрэх явдал юм.

Ашиглагдаагүй урсаж буй гоожуурын усыг хаах, эзэнгүй өрөөний асаалттай гэрлийг унтраах энгийн алхам л ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД хүрэх миний, таны, бидний зорилгын нэгээхэн биелэлт нь юм.

“Тогтвортой хөгжил” гэдэг нэр томьёог та анх удаагаа сонсож байвал Тогтвортой хөгжлийн бодлого нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн ба та одооноос эхлээд 2030 он хүртэл өөрийн хүчин зүйлсээ бүрэн дайчилж, амьдарвал ирээдүй, үр хойчдоо илүү сайхан нийгмийг бэлэглэж чадна.

Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг биелүүлэхэд хүн бүрийн хамтын хүчин чармайлт ихээхэн нөлөөлнө. Бид өнөөдрөөс эхлэн хариуцлагатайгаар аж төрөх ёстой юм. Гагцхүү үүнд зөвхөн хувь хүний ухамсраас л шалтгаалах зүйл. Ундны ус нь багассан, агаарын бохирдолдоо бүрэн автсан зэрэг муу муухай давамгайлсан нийгэм, байгалийг ирээдүйдээ үлдээхгүйн тулд хамтдаа хичээцгээе.

Тогтвортой хөгжлийн 17 зорилгоос өсвөр үеийнхэн бидний хийж чадах энгийн зүйлс хамаарах заалтуудыг бид доор онцоллоо. БҮГДЭЭРЭЭ ХИЧЭЭЦГЭЭЕ. Өсвөр үеийнхэн тогтвортой хөгжлийг авчирна.

ЗОРИЛГО 3: ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ

Эрүүл биед саруул ухаан оршино. Хүн бүр өөрсдийн болон гэр бүл, ойр тойрны бүх хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч, зөв дадал, хэвшилд суралцах нь чухал юм.

2030 он гэхэд хүн бүрийн эрүүл мэндийн мэдлэг нэмэгдсэн, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй хангагдсан, өвчлөл, осол эндэгдэл одоо байгаагаасаа багассан байх нь тус зорилгын үр дүн нь юм.

ЗОРИЛГО 4: ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ

Хүн бүр хүртээмжтэй, чанартай мэдлэг, боловсролыг эзэмших нь тус зорилгын үр дүн нь юм.

ЗОРИЛГО 10: ТЭГШ БУС БАЙДЛЫГ БУУРУУЛАХ

2030 он гэхэд нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, арьс өнгө, яс үндэс, удам угсаа, шашин шүтлэг, эдийн засгийн болон бусад байр сууриасаа үл хамааран хүн бүрийг нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд эрх тэгш оролцох боломжоор хангасан, дэмжсэн байх нь үр дүн юм.

ЗОРИЛГО 15: ХУУРАЙ ГАЗРЫН ЭКО СИСТЕМИЙГ ХАМГААЛАХ

2030 он гэхэд цөлжилт, хуурайшилт, газрын доройтол зэрэг байгаль орчны асуудлуудад нэрвэгдээгүй байх нь зорилгын үр дүн юм.

ЗОРИЛГО 16: ЭНХ ТАЙВАН, ШУДАРГА ЁСЫГ ЦОГЦЛООХ

2030 онд иргэн, хүн бүр шударга ёсыг бэхжүүлж, бусдыг үл ялгаварласан байдал багассан байх нь чухал юм.

 

#SusutainableDevelopment