Хорвоогийн олон өнгийг шингээсэн хүүхдийн ИХ НААДАМ боллоо


Сондор | YOLO.MN
2016-05-23

Хорвоогийн олон өнгийг шингээсэн “Олон улсын хэл, соёлын их наадам” өнгөрөгч Бямба гарагт СТӨ-нд боллоо.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд нэгэн дээвэр доор цугларч, урлагийн наадмаа зохион байгуулсан юм. Энэ нь энх тайвны, найрамдлын их наадам.

Олон улсын Турк хэлний холбооноос жил бүр зохион байгуулдаг “Олон улсын хэл, соёлын их наадам” арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хэлний авьяастай хүүхдүүдийг хамарсан соёл, урлагийн баяр цэнгүүн юм. 2003 онд анх зохиогдсон тус наадамд 17 орны хүүхдүүд оролцож байсан бол 2014 дэлхийн 140 орноос 2000 гаруй хүүхэд оролцож байв.

Дэлхийн 140 орны сурагч хүүхдүүдийн эх хэл, соёл заншлаа танилцуулан оролцдог тус үйл ажиллагаа нь 2013 оныг жилийг хүртэл Туркэд зохиогдож байсан. Тэгвэл 2013 оноос хорвоогийн олон өнгийг дэлхийн янз бүрийн газар нутаг, улс оронд хүргэж эхэлсэн.

Үүний тод жишээ нь манай улсын нийслэл Улаанбаатар хотод хоёр дахь жилдээ тус наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн наадамд АНУ, Турк, Румын, ОХУ, Дани, Польш, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Танзани, Тунис, Беларусь, Камбож, Монгол улсуудаас авьяаслаг хүүхдүүд оролцов.


























#world #teenagers #freetime