BTS хамтлагийг сонсдог хүмүүст уг хамтлагийг хайрлах, сонсох шалтгаан маш олон бий. Гэвч BTS-ийн дуунууд нь хит болж чаддаг хамгийн том шалтгаануудын нэг бол тэдний дууны үг юм. Зөвхөн хайр дурлалын тухай бус хүний амьдралын талаарх үнэнийг дуулж чаддагаараа онцгой ач холбогдолтой аж. Тиймээс та бүхэнд Soompi сайтаас танилцуулсан BTS-ийн хүмүүст хамгийн их урам зориг өгсөн дуунуудыг хүргэж байна.
“O!RUL8,2?”
“Гараа зүрхэн дээрээ тавиад мөрөөдөл чинь юу вэ, гэдгээ өөрөөсөө асуу”
Энэхүү дуу нь хүн бүрийг эргэцүүлэлд автуулахуйц дуу юм. Учир нь хүний амьдрал ганцхан тохиох учраас өөрийнхөөрөө амьдарч, юу хийхийг хүссэн түүнийхээ дагуу амьдрахыг уриалдаг. Мөн “Хүссэн зүйлээ хийхэд хэзээ ч оройтдоггүй” гэжээ. Энэ дуу таны сэрүүлэг болж чадна шүү J
“No More Dream”
“Чи юу мөрөөддөг байсан бэ?
Толинд хар даа, хэнийг олж харж байна? Амьдрал чинь ганц өдрийнх ч байсан хамаагүй ямар нэгэн зүйл хий. Сул дорой зангаа авч хая”
BTS-ийн анхны уран бүтээл болох “No More Dream”-ийн үг нь хүн өөрийнхөө юу хүсч байгааг олж мэдэхийг шаарддаг. Хэрэв хүн өөрийнхөө юу хийхийг хүсдэгээ олж мэдэн түүнийгээ хийвэл амьдрал энгийн, бас утга учиртай болдог хэмээн өгүүлэх аж.
“Dope”
“Чамайг клубт зугаацаж байхад
Би өдөр, шөнөгүй хөдөлмөрлөдөг байсан”
“Moving On”
“Үргэлж урагш тэмүүл
Бид үргэлж тодорхойгүй зүйлд санаа зовнин суудаг байж…
Жилийн эцэст шагнал авч байгааа хүмүүсийг хар,
Тэгээд урагшлахаа бүү март”
Сэтгэл хөдөлгөм энэ дуу бол тэдний дадлагажигч байх үеийн амьдрал болон дуучин болоод удаагүй байх үеийнх нь тухай аж. Карьерын эхэн үед тохиолдсон хэцүү бэрх зүйлс, эдгээрийн дараах амжилтын талаар дуулдаг байна.
“Not Today”
Хэрэв нисэх боломжгүй бол гүй
Өнөөдөр бид амьд үлдэх болно.
Хэрэв гүйж чадахгүй бол алх.
Өнөөдөр бид амьд үлдэх болно.
Хэрэв алхаж чадахгүй бол мөлх "
Гүйх, алхах эсвэл мөлхөх нь хамаагүй, зорилгынхоо араас бууж өгөлгүй явах нь л хамгийн чухал шүү дээ :)
“Intro: The Most Beautiful Moment In Life”
Энэ цаг мөч дахиад ирэхгүй учраас өөрөөсөө ахин асууя “Би аз жаргалтай байна уу?”
Энэ дууг сонссон хүмүүс ч бас өөрөөсөө энэ чухал асуултыг асуух байх. Бидний дэмий өнгөрүүлж буй цаг хугацааг ямар чухал гэдгийг сануулж өгсөн төдийгүй бидний амьдралын бүхий л цаг хугацаа ямар гайхалтай болохыг танд ойлгуулах болно. Та яг одоо жаргалтай байна уу?
“So What”
“Замын голд ирээд бууж өгөхийг хүсээ юу? Байдаг чадлаараа орил!! Юуны төлөө вэ гэж”
“Love Yourself: Tear” цомгийн “So What” хэмээх дуу таны айдас болон шаналалыг хөөн явуулах болно. Бусад хүмүүс таны алдааг шүүн хэлэлцэж, шүүмжилж байна уу? Гэсэн ч бууж өгөх хэрэггүй. Гарах гарц үргэлж байдаг. :)
“Tomorrow”
“Нар мандахаас өмнө харанхуй нөмөрсөн байдгийг бүү март. …Ирээдүйнхээ хаана нь ч ирсэн байсан завсарлага авч байна гэж бод. Битгий бууж өг, маргааш гэж байгааг сана”
BTS-ийн ‘Tomorrow’ хэмээх уран бүтээл нь амьдралын хэцүү бэрх зүйлсийг даван туулж, мөрөөдлийнхөө араас явах нь хамгийн чухал гэдгийг өгүүлжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх