"Номын баяр"-аас хийсэн ФОТО сурвалжлага


Сондор | YOLO.MN
2016-05-20

“Ulaanbaatar book fair” олон улсын номын баяр Чингис хааны нэрэмжит талбайд өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатай энэ өдөрлөгийн үеэр номын зохиолчид, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулгадаж байна. Номын нээлтэд Монгол улсын Ардын Уран Зохиолч, СГЗ, яруу найрагч П.Банзрагч, Монгол Улсын Ардын Уран Зохиолч Т.Галсан нарын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм.

Энд олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном ярья, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээнүүд болж зарим хэвлэлийн байгууллага номоо 20-50 хувийн хямдралтай худалдаалж байлаа.

Мөн уншигчид хүндэлдэг зохиолчдынхоо хамтаар дурсгалын зургаа авахуулж, худалдан авсан номон дээрээ гарын үсэг зуруулж байсан юм.  Түүнээс гадна “Номын баяр"-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлж байлаа.

Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна. Энэхүү үйл ажиллагаа маргаашийн өдөр хүртэл үргэлжлэх юм.





























#book #teenagers #freetime