ХУДАЛ хэлж буй хүнийг ТАНИХ 5 АРГА


Сондор | YOLO.MN
2018-04-11

Яг үлгэр дээр гардаг шиг, хүн хэдий чинээ худал ярина төдий чинээгээр хамар нь урт сунадаг бол гоё байхгүй юу тэ? cheeky

Хэн нэгэн хүн тэр дундаа ойр дотны чинь хүн чамд худлаа хэлснийг мэдэх нь маш онцгүй мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ худал ярьсан зорилго нь чамайг санаа бүү зовоосой, эсвэл чамд эвгүй сэтгэгдэл  төрүүлэхгүйн тулд байвал нэг талаараа үүнийг эерэгээр ч харж болох юм. Гэвч шаардлагагүй зүйл дээр хэлсэн худал үг, яриа нь хүнийг төөрөгдүүлэх, буруу ойлголт төрүүлэх зэрэг сайнаасаа илүү муу үр дагавартай болох нь тодорхой.

Худал ярьж байгаа хүнийг мэдэх дараах хэд хэдэн арга байдаг.

Шинж тэмдэг 1: Худал ярьсандаа зэмлүүлсэн хүмүүс үүнийгээ цайруулахын тулд бүх хүчээ дайчилдаг. Тэд бий болсон нөхцөл байдлыг яршигтай удаан, шаргуу хэлэлцэхэд бэлэн байдаг. Худал яригчид сэдвээсээ хазайж, түргэн өөрчлөхийг эрхэмлэдэг. Учир нь баригдах аюул буйг мэдэрдэг.

Шинж тэмдэг 2: Нарийн ширийн детальд анхаар. Тодорхой баримт, дэлгэрэнгүй үйл явдлын талаар гацаж, будилан ярьж байгаа хүний ярианд бүү итгээрэй. Ерөөсөө тийм зүйл болоогүй байх магадлал өндөртэй.

Шинж тэмдэг 3: Туршлага муутай худал яригчид аливааг дэндүү дэгсдүүлж ярьдаг. Ялангуяа гэмт хэргийн чанартай процессыг хүн ойлгохын аргагүй будилуулж ярих нь бий.

Шинж тэмдэг 4: Үг яриандаа итгэл үнэмшил нэмэхийн тулд "Чамд л гэж хэлэхэд" "яг үнэнийг хэлвэл" гэх мэтчилэн үг хавчуулах дууртай. Ингэж ярьдаг хүмүүсээс сэрэмжил. Худал үгийг "үнэн" гэж мянга хэлвэл үнэн болдог гэсэн зарчмаар тэд ажилладаг. Үнэхээр бодит мэдээлэлд олон үгийн тайлбар хэрэггүй.

Шинж тэмдэг 5: Харилцагчийнхаа нүүр царайны хувирлыг ажигла. Авъяаслаг худалчийн нүүрэнд ч хүчилж ярьж байгаа нь мэдрэгддэг. Үүний сацуу хуруугаараа тогших, гараа савлах, үсээ илэх, дагзаа маажих зэрэг янз бүрийн хөдөлгөөн хийх дуртай. Худал ярьж буйгаа булзааруулахын тулд хамгийн түрүүн иймэрхүү хөдөлгөөн хийдэг. Мөн худал ярьж буй хүмүүсийн ихэнх нь толгойгоо үл ялиг  гилжийлгэн нүдний зүүн булангаар дээш хардаг гэсэн судалгаа ч байдаг.

Liar-Худалч, худалч хүн

#Problem #Асуудал #Найз #Ганцаардал