Гомдоосон найз залуутайгаа хэрхэн эвлэрэх вэ?: НУМЫНХАН ГОМДОЛ ХАДГАЛААД БАЙДАГГҮЙ:


Сондор | YOLO.MN
2018-06-04

Хайртынхаа түлхүүрийг яаж олохыг од гарагс зeвлeж байна. Та хэрхэн эвлэрэх талаар зурхай авах бол 

ХОНИНЫХОНТОЙ ЭВЛЭРЭХЭД АМАРХАН

Тэдний уур амархан гардаг тул хэрүүл маргаан галын дөл мэт асан дүрэлздэг ч хурдан унтарна. Хайртыгаа сайн ажиглаад уурлаж дуусан "дөл" нь бөхөнгүүт юу ч болоогүй мэт яриа өрнүүл. Хол байвал, уур нь гарсан гэж мэдэнгүүт уцаар ярьж амралтын өдрүүдээр хамт байя гэж хэл. Дуу чинь цовоо сэргэлэн, эрч хүчтэй байх ёстой. Тэд өөрсдөө эхэлж утасдах юм бол баяртайгаар хүлээн аваарай.


ҮХРИЙН ОРДНЫХОНТОЙ ҮГЭЭ ОЛОЛЦОХ ХЯЛБАР БИШ

Үхрийн эрчүүдийн сэтгэл санааны байдал хурдан өөрчлөгддөггүй болохоор уур нь гарахгүй уддаг. Гэвч угийн тайван амгалан байдалд дуртай учраас тэд эвлэрэхийг хүссэн саналыг сайнаар хүлээн авна. Тэдэнтэй учраа ололцохыг хүсвэл уцаар битгий яриарай. Түүнийг гэртээ урьж дуртай хоолыг нь хийж өгөөд тухтай ярилцаарай. Эвлэрэх гэсэн хүслийг тань үг биш үйл хөдлөл чинь харуулах ёстой.


ХАМТАТГАХЫНХАНТАЙ ТҮРГЭХЭН ЭВЛЭР

Ялангуяа та 2 одоогоор гэрлээгүй байгаа бол хайрттайгаа түргэхэн эвлэрээрэй. Тэд ганцаардан, шаналж гуниглаж удаан суухыг хүсдэггүй, ганцаардлыг тэсвэрлэдэггүй учраас энэ байдлаасаа гарах гэж өөр хүнтэй болох нь түргэн. Хамтатгахынхан хэзээ ч түрүүлж буулт хийхгүй. Түүнтэй эвлэрэхийг хүсч л байгаа бол заавал уулзах гэлгүй утсаар ярьчихад л болно. Юу ч болоогүй мэт сүүлийн үеийн шинэ сониноосоо хуваалцан хөгжилтэй яриа үүсгэ.


МЭЛХИЙНХЭН УДААН УУРЛАДАГ

Энэ ордны эрчүүд сэтгэл хөдлөл, салалт, хагацлаас үүдсэн гомдол шаналлаа удтал мартаж чадахгүй. Тэр хүсч байсан ч санаачлага гаргана гэж үгүй тул бүх зүйлийг та гартаа ав. Эвлэрэх алхмаа гэртээ, нам гүм, чимээгүй орчинд, эсвэл байгалийн сайханд хийх нь үр дүнтэй. Жишээ нь, та 2-н хамтдаа зугаалдаг байсан цэцэрлэгт хүрээлэнд ч юм уу. Ингэж салж хагацсан нь танд түүнээс дутуугүй шаналал, уйтгар авчирсан гэдгийг харуулах хэрэгтэй.


АРСЛАНГИЙНХАНТАЙ ЭВЛЭРЭХЭД АМАРГҮЙ

Арслангийн ордонд төрсөн эрчүүд өөрийгөө хүндлэх, нэр төрөө хайрлах сэтгэл нь өндөр байдаг тул ойр дотнынх нь хүн гомдоовол удтал мартаж чаддаггүй. Гэхдээ хаан мэт уужим, өршөөнгүй сэтгэлтэй. Энэ ордны эрс уучлал гүйж "доошоо орно" гэж үгүй. Түүнийг сайн найз нөхөд юм уу чухал зочид цугларах театр, үзэсгэлэнгийн нээлт болон бусад арга хэмжээнд урь. Тэдэнд амьдралын сайхныг харах бололцоо олго.


ОХИНЫ ОРДНЫХОНД ЭХЭЛЖ САНААЧИЛГА ГАРГАХ БОЛОЛЦОО ОЛГО

Охины эрчүүд их болгоомжтой хүмүүс тул хэт их хичээх нь түүнд эргэлзээ, үл итгэх байдал төрүүлнэ. Хайрттайгаа муудалцсан бол түүнд энэ тухай бодох, салсан шалтгаан, учир явдлаа задлан шинжилж дүгнэлт хийх бололцоо олго. Эвлэрэхээр шийдэхдээ хайрт тань таныг "дахин хүмүүжүүлж", алдаа оноог чинь дэнсэлж, юун дээр буруу байсныг чинь ойлгуулах гэж хичээж магадгүй. 


ЖИНЛҮҮРИЙНХЭН ХАГАЦЛЫГ ТЭВЧИЖ ЧАДДАГГҮЙ

Энэ ордонд төрсөн хайртай залуу, ханьтайгаа эвлэрэх нь төвөгтэй биш учир уйл явцыг хойш нь тавих, удаашруулах хэрэггүй. Тэд хагацал салалтыг хүлээн зөвшөөрдөггүй, ганцаараа байж чаддаггүй учир удалгүй таныг орлох хүний эрэлд гарч мэднэ. Тэд амархан эвлэрдэг тул болсон явдалд харамсаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлэхэд л болох нь тэр. Ямар ч тохиолдолд шаналж зовсон тухайгаа бүү ярь.


ХИЛЭНЦИЙХЭН ӨӨШӨӨ АВЧ МЭДЭХ ХҮМҮҮС

Хамгийн хэцүү нь Хилэнцийн эрчүүдтэй эвлэрэх явдал байдаг. Тэр өөрийг нь гомдоож шаналгасан хүнийг хэзээ ч мартахгүй бөгөөд эргээд түүнээс хариу авахаас ч буцахгүй. Тэр байтугай хэрүүл маргааны гол буруутан нь өөрөө байсан ч бусдыг биш өөрийгөө л хохирсон, гомдсон гэж боддог. Тиймээс хилэнцийн эрийн эхнэр, дурласан бүсгүй өөрт нь ямар ч хэцүү байсан, түүний энэ аашинд хүлээцтэй хандах хэрэгтэй.


НУМЫНХАН ГОМДОЛ ХАДГАЛААД БАЙДАГГҮЙ

Уужим сэтгэлтэй энэ эрчүүд та буруугүй байсан ч таныг уучилж чадна. Та эхэлж алхам хийхээс бүү ай. Буруу зөвөө ярилцах гэхэд тэд ярианаас бултахгүй, байгаагаараа байж, магадгүй бүдүүлэг мэт санагдам илэн далангүй байдлаар таны алдааг шүүмжилж ч мэднэ. Энэ нь түүний чин сэтгэлээсээ хэлж байгаа үг бөгөөд та түүнд өөрийн үзэл бодлоо айж болгоомжлолгүй шууд хэлж бно.Тэр дотроо гомдол хураадаггүй учир уучлаад мартчихдаг.


МАТРЫНХНЫГ ДОТОР НЬ БУГЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ХИЧЭЭ

Матрын эрчүүд гомдвол удаан хугацаагаар "дотогшоо" орж нам болох вий. Түүнийг хөдөлгөх гэж элдвээр оролдож,үглэж яншаад огт хэрэггүй. Энэ нь түүнийг улам л цааш нь түлхэнэ. Тиймээс зүгээр л түүний тусламж их хэрэгтэй байна гэдгийг илүү үггүйгээр, болж өгвөл бодит байдлаар харуулах хэрэгтэй. Та эвлэрэх санаачлага гаргаад байгаагаа ил тод харуулах гэх ч хэрэггүй. Зовж байгаагаа харуулах гэж элдвийг чалчих хэрэггүй.


ХУМХЫН ЭРЧҮҮДИЙГ УРЬДЧИЛАН ТААХЫН АРГАГҮЙ

Та түүнтэй хэрэлдсэнээсээ ганц хормын дараа, магадгүй бүр бүтэн жилийн хойно огт санамсаргүй явдлаар ч эвлэрч магадгүй. Энэ ордныхон хунд удаан муу санадаггүй хүмүүс тул хэзээ нэг цагт эвлэрэхдээ л эвлэрнэ. Та зоригтойгоор эхэлж дуугарч болох бөгөөд энэ нь түүнд таалагддаг. Эвлэрэх нэг сайхан шалтаг бол бүр эртний сайн найзындаа хамт очихыг урих явдал юм. Тиймээс өнгөрсөн явдлын тухай ярь.


ЗАГАСНЫ ЭРЧҮҮД ЭМЗЭГ

Тэд бусдын хувьд хөгийн санагдах өчүүхэн зүйл дээр ч голдоо ортол гомдож мэдэх л хүмүүс. Ийм үед нь түүнтэй эвлэрэхийг оролдох нь даанч нэмэргүй. Загасныхан сэтгэлдээ хуралдсан бүхнийг ил гаргахдаа маруухан, тэр тусмаа гомдлоо илэрхийлж бүр ч чадахгүй. Тиймээс хэн нь буруутайг олох гэж оролдохын оронд зүгээр л тайван, нам болчих. Тэдний уур, гомдол яг далайн хар шуурганы дараах шиг бага багаар намжиж байж сая нар мандана.

#Horoscope #Conciliatory