Шилжилтийн насны ХӨВГҮҮДИЙН АРЬС АРЧИЛГАА


Сондор | YOLO.MN
2016-05-19

Хөвгүүдийн хувьд арьс нь сайн найз нь эсвэл дайсан нь болж хувирах тохиролдол цөөнгүй. Арьсны асуудал үүссэн хүн болгон энэ асуудал зөвхөн өөрт нь тулгарч буй мэт зовнидог бол сайн мэдээ хүргэхэд шилжилтийн насны 85 хувьд нь энэ асуудал зонхилдог юм. Тэгэхээр санаа бүү зовоорой.

Арьсан дээр гарсан батгыг арчлах гол чухал зүйл бол нэмж болон дахин гарахаас урьдчилан сэргийлэн сайтар цэвэрлэх юм. Унтахынхаа өмнө болон дасгал бэлтгэл хийснийхээ дараагаар нүүрээ сайтар угааж заншаарай.

Алхам 1

Гараа бүлээн ус болон зөөлөн чанарын савангаар сайтар угаа. Ингэхдээ хурууны завсар болон хумсны хир зэрэгт анхаарал хандуулах нь нүүрнийхээ арьсанд нян болон бохирдлыг хүргэхгүй байх ач холбогдолтой. Гараараа нүүрэндээ аль болох хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй, ялангуяа гар бохирдсон үед.

Алхам 2

Нүүрээ бүлээн усаар булх. Цэвэр ус (эсвэл буцалсан ус) байвал бүр ч сайн. Учир нь крантны ус хлор ихтэй учир нүүрний арьсыг хуурайшуулах сул талтай.
 

Алхам 3

Хөөсөн эсвэл шингэн савангаас алгандаа бага хэмжээгээр аван хэрэглэнэ. Саван сонгохдоо тосон суурьтайг нь хуурай арьсанд, гликолийн эсвэл салицилын хүчилтэйг тослог арьсанд сонгох хэрэгтэй. (авахдаа худалдагчаас нь сайн асуугаарай)

Алхам 4

Нүүрээ савандан 3 минут орчим угаана. Гэхдээ хэт айхтар үрж биш алгаараа зөөлөн, тойруулж эргүүлсэн чиглэлтэй илж угаах юм. Нүүрний бүхий л хэсэгт саванг хүргэж угаараарай. Түүний дараагаар усаар дахин булхаарай.


Алхам 5

Чийгтэй нүүрээ арчих алчуур чинь маш цэвэрхэн бөгөөд хуурай байх ёстой. Чи нүүрээ л арчдаг тусад нь нэг жижиг алчуур гаргах хэрэгтэй. Учир нь гараа арчдаг алчуур чиний хэт мэдрэг арьсанд бохирдол үүсгэдэг бөгөөд батгаших нь ихэсдэг гэсэн үг.

 

Алхам 6

Ингээд чиний арьс цэвэрхэн болчихлоо. Харин оролдож болохгүй шүү. Батганы эсрэг түрхлэг тос (яг батган дээрээ) түрхэж болно. Түрхэхдээ гаднаас нь дотогш чиглэлтэй түрхэнэ. Учир нь эргүүлж гадагш нь тараах юм бол тосоор дамжсан микроб гадагш тархаж дахин батга гарах боломжийг ихэсгэдэг юм. Тиймээс тосоо батгын гадна талаас тойруулан хүрээлсээр дотор тал хүртэл нь түрхээрэй.

 

ЖИЧ: Батгаших өвчин нь шилжилтийн насны ихэнх хүүхдэд тохиолддог дааврын өөрчлөлтөөс үүдсэн зүйл учир түр зуурынх юм. Мөн батга гардаггүй байлаа ч өөрийн арьсаа арчилж тордож байгаарай wink

Сануулахад, тослог учраас батгашаад байна гэж бодон арьсандаа хуурайшуулах гоо сайхны бүтээгдэхүүнүүд тэр бүр хэрэглээд байж болохгүй. Учир нь арьс хуурай болох тусам өөрийн тэнцэвэрээ хадгалахын тулд тосоо улам ялгаруулж байдаг учир батга төдий хэмжээгээр нэмэгдэж байдаг юм. Хэрэв асуудалдаа эмзэглээд, яах учраа олохгүй байгаа бол мэргэжлийн гоо сайханч, эмчид хандаарай. yes

#beauty #problem #DIY #teenagers