YOLO Тойм: Энэ долоо хоногт юу болж өнгөрөв?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-05-20

Өсвөр үе, залуучуудын YOLO.mn сайтад энэ долоо хоногт нийтлэгдсэн мэдээ, нийтлэлийг тоймлон уншигчиддаа хүргэж байна.

ЧУХАЛ МЭДЭЭЛЛҮҮД

“Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-нд болно.

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр “Үндэсний номын баяр”, олон улсын “Ulaanbaatar book fair” номын баярыг зохион байгуулдаг. Тус байгууллага уламжлал болсон номын баяраа төв талбайдаа зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохих зөвшөөрлийг олгожээ.
Энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдах “Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-ны өдөр 09:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болох юм.

Фото: Хуучны ХӨГЖМИЙН ЗЭМСГҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭН ирэх сарын 6-н хүртэл дэлгэгдэнэ

Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр болдог Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээ үзэгчдэд толилуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа тус музей сан хөмрөгт хадгалагдаж байгаа  өмнө нь олны хүртээл болгож байгаагүй 19 дүгээр зуунд холбогдох 100 гаруй бүтээлийг үзэгчдэд дэлгэн үзүүллээ.

Музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа хөгжмийн зэмсэгүүд нь шашны зан үйл, том жижиг ёслол, цам бүжгийн үед хэрэглэгдэж байсан зэмсгүүд байна. Эдгээр хөгжмийн зэмсэгүүд нь судлаачдын ангилснаар үлээвэр ба цохивор хөгжмийн ангилалд багтах юм.

"Музейн сан хөмрөгөөс: Хөгжмийн зэмсгүүд” үзэсгэлэн ирэх сарын 6 хүртэл үргэлжилнэ.

ФОТО-г ЭНД дарж сонирхоорой. 

ЭЕШ-д нийт 43846 ШАЛГУУЛАГЧ бүртгүүлжээ

2018 оны ЭЕШ-ын бүртгэл 02-р сарын 05-наас 04-р сарын 16-ны хооронд явагдаж, шалгалтад нийт 43846 шалгуулагч бүртгүүлсэн байна. Нийт  бүртгүүлэгчдийн мэдээллийг инфографикаар хүргэж байна. 

ЭЕШ-тай холбоотой мэдээллүүдийг сайтын ЭЕШ туслах цэснээс аваарай. 

Улсын шалгалтын ДААЛГАВРЫН САНГ татаж аваарай.

Үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэх зорилготой Улсын шалгалтын “Даалгаврын сан” хэрэглээнд нэвтэрлээ. Даалгаврын санд нэвтрэх бол www.ush.eec.mn холбоос дээр дарна уу.  

Улсын шалгалтад 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана. Улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулагдана.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 


ЗӨВЛӨГӨӨ

ЗАХИДАЛ: Түүнийг зүгээр мартъя гэхээр байнга нүдэнд өртөөд байх юм

Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэлээ.

АСУУДАЛ: Анх зүгээр танилууд шиг байдаг байсан ч сүүлдээ энгийн найзууд шиг чаталдаг болсон

ЗӨВЛӨГӨӨ: Цаг хугацаа өнгөрөхөд юмс өөрчлөгддөг

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.


ЭНТЕРТАЙНМЕНТ

BIGBANG хамтлагийн Сынри фэнүүддээ баяртай мэдээ дуулгалаа

BIGBANG хамтлагийн гишүүн Сынри фэнүүддээ өөрийн соло цомог болон удахгүй хийх аялан тоглолтынхоо талаар мэдээлэл өгчээ.2017 оноос хойш BIGBANG хамтлаг завсарлага авч, Сынригээс бусад гишүүд цэрэгт явсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт тэрээр K391 болон Алан Уокер нарын шинэ уран бүтээл болох "Ignite"-д хамтарсан юм.

Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

ВИДЕО: Тэдний өөрсдийн АМЬДРАЛААСАА СЭДЭВЛЭН БИЧСЭН дуунууд

Кпоп уран бүтээлчдийн дунд хөдөлмөрч, авьяаслаг, царайлаг байдлыг төгс дүр төрх гэж үздэг. Гэхдээ энэ бол кпоп дуучдыг илэрхийлэх бүх зүйл биш юм. Тэдний зарим нь бусдын л адил зовлон шаналал, хэцүү бэрх амьдралыг туулсан байдаг. Харин энд дурдагдах уран бүтээлүүдэд тэдгээр одод өөрсдийн амьдралд тулгарсан, эмзэглэж явдаг зүйлээ тусгажээ. 

Видеог ЭНД дарж үзээрэй. 

Дуучин Сиэл Холливудын кино ертөнцөд хөл тавилаа

Энэ жил 26 настай дуучин маань Холливудийн кинонд тогложээ. Тэрээр алдарт найруулагч Петер Бергийн “22 МИЛЬ” /MILE 22/  кинонд туслах дүр бүтээсэн байна. Тус киноны зохиолыг Грэхэм Роланд бичсэн ба гол дүрүүдэд Марк Уолберг болон Ронда Роуси, Ико Увайс нар тоглосон аж.  Уг кино нь 2018 оны 08-р сарын 03-нд нээлтээ хийх юм байна. 

Мэдээг ЭНД дарж уншаарай. 


СОНИН ХАЧИН

ФОТО: ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ баатруудыг ЗАГВАРЫН ЗУРГААР харвал…

Алдартай дизайнерийн урласан хувцас болоод оддын өмссөн хувцсыг өөрөөр дахин амилуулан зурдаг чөлөөт уран бүтээлчдийг FASHION ILLUSTRATOR буюу загвар зураач хэмээн нэрлэдэг.  Өмнөх хоёр дугаарт бид та бүхэнд Британий алдарт загвар зураач Хайден Уильямсийн болон Шамех Блювийн талаар мэдээллийг хүргэсэн бол энэ удаад бас нэгэн алдарт авъяаслаг зураач эрэгтэйн талаар хүргэж байна.

ФОТО-г ЭНД дарж үзээрэй. 

ФОТО: НҮҮР БУДАЛТААР олон янзын БААТРУУДТАЙ АДИЛХАН болдог ЧАДВАРЛАГ охин

Лос Анжелесийн нүүр будалтын мэргэжилтэн (makeup artist) Промис Таман нүүр будалтаараа олны танил хүмүүстэй маш адилхан болдог аж. Тэрээр 7 жилийн өмнөөс энэхүү хоббигоороо дагнан ажилласан ба анимэ баатар Сайлор Мүүнээс авахуулаад дуучин Мэрайя Kэри зэргийг маш сайн дуурайн будсаныг та бүхэн доорх фото мэдээллээс харж болно. Тэрээр зөвхөн олны танил хүмүүсийг дуурайгаад зогсохгүй хүүхэлдэйн киноны баатруудыг ч маш чадварлагаар дуурайн будалт хийдэг аж.

ФОТО-г ЭНД дарж үзээрэй. 

Дэвид Бекхэмийн хүү кпоп шинэ хамтлагийн гишүүн болох шалгаруулалтанд оролцжээ

Энэ жил 13 настай Дэвид Бекхэмийн хүү Круз Бекхэм кпоп дуучин болохын тулд STARDIUM агентлагийн шинэ уран бүтээлч авах шалгаруулалтанд оролцсон байна.

Шинээр байгуулагдсан STARDIUM агентлаг нь дэлхий даяар "The Man" нэртэй шалгаруулалт явуулж, 10 авъяаслаг хүүхэд, залуусыг авахаар төлөвлөөд байгаа аж.

Мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

Мэдрэлийн ховор эмгэгтэй ДҮҮГИЙНХЭЭ ХАМТ триатлоны тэмцээнд оролцдог 11 НАСТАЙ АХ

Мэдрэлийн ховор хэлбэрийн эмгэгтэй төрсөн Лукас Алдрихыг хэзээ нэгэн өдөр триатлоны уралдаанд оролцоно гэж хэн ч санаагүй байх. Гэхдээ том ах Ноагийнхаа хамтаар ах дүү хоёр ямар ч саадыг давахад бэлэн гэдгээ харуулсаар байна.

11 настай Ноа Алдрих, “Дүүг маань төрөхөд эмч нар түүнийг ярьж, алхаж чадахгүй гэж ээж аавд минь хэлсэн. Түүнийг бүр 10 нас ч хүрэхгүй байж магад гэсэн. Өнөөдөр түүний 10 насны төрсөн өдөр болоход хэдхэн сар дутуу байхад бид хоёр 15 дахь удаагаа триатлоны уралдаанд оролцох гэж байна.” хэмээн ярьжээ. 

Тэдний талаарх сонирхолтой мэдээллийг ЭНД дарж үзээрэй. 

ФОТО: Дэлхийн хамгийн ууртай царайтай муур

Сфинкс үүлдрийн муур “Локи” нь дэлхийн хамгийн ууртай царайтай муур хэмээн өргөмжлөгджээ.

Харин түүний эзэн Сара өөрийн муур Локиг “Бусдыг хэзээ ч бүү гаднаас нь дүгнэ гэдэгтэй би үргэлж санал нийлдэг. Учир нь миний муур хэдий ууртай төрхтэй ч түүний цаана сайхан сэтгэл, үнэнч, зоригтой байдал нуугдаж байдаг” хэмээжээ.

Дэлхийн хамгийн ууртай царайтай муур Локитой ЭНД дарж танилцаарай. 

YOLOmn – ӨДӨР БҮР ЧАМТАЙ ХАМТ

#YOLO #Overview