Татгалзсан хариу авахаас бүү ай


YOLO.mn | YOLO.MN
2023-03-15

Хэн нэгнээс татгалзсан хариу авах хэцүү. Гэхдээ бүх л амьдралынхаа туршид татгалзсан хариу авахгүй байна гэж үгүй. Энэ бүхэн амьдралын нэг хэсэг. Байнга л хүссэн бүхнээ авж чаддаг хүн байдаг гэж үү? 

Тэгвэл чамд хэн нэгэн "Үгүй" гэж хэлсний дараа яах ёстой вэ? Энэ тухай жаахан ярилцацгаая...

Бид хүлээн зөвшөөрөгдөөгүй мэдрэмжтэйгээ эвлэрэхэд хэцүү байдаг учраас татгалзсан хариу авахаас айдаг. Үгүй гэсэн хариу авсныхаа дараа тийм болтол нь хичээсээр, тэнхээгээ барагдтал зүтгэсээр байх юм гэж үү? Тууштай байдал чухал ч боломжгүй зүйлийг тэр дор нь орхиж ангижирч чадах ёстой.

Тэгвэл татгалзсан хариу авсныхаа дараа яавал дээр вэ?

Юун түрүүнд чи хэн нэгний шийдвэрийг удирдаж чадахгүй учир түүний гаргасан шийдвэрийг хүндлээрэй. Мэдээж хүлээн зөвшөөрөх маш хэцүү гэдгийг ойлгож байна. Гэхдээ тэр өөрт хамгийн зөв гэсэн сонглолтыг хийсэн байна шүү дээ.

Дараагийн удаа чи ч бас хэн нэгнээс татгалзаж магадгүй. Тэр үед чиний шийдвэрийг хүндлээсэй гэж хүсэхгүй гэж үү? 

Ингээд хүлээн зөвшөөрч чадсан бол өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Бүтэлгүй амьтан, азгүй loser гэж өөрийгөө зүхэж сууж яавч болохгүй. Харин оролдож үзсэн өөрөөрөө бахархаарай. Хэрэв ууртай эсвэл гунигтай байвал хожим харамсах үйлдэл битгий хий. Жаахан зай аваад өөрийн ойлголцдог нэгэнтэй ярилцах хэрэгтэй юм шүү. 

Татгалзсан хариу авсныхаа дараа яавал дээр тухай бичлэгээс дэлгэрэнгүй үзээрэй. 

Чамд амжилт хүсье.

#UNFPAMongolia
https://amaze.org/
https://amaze.org/world-map/?mailinglist=Amaze%20Around%20the%20World%20(monthly)

#UNFPA