Billie Eilish-ийн дуунд хайртай хүн бүрт зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-07-06

Нийтлэлийн өмнөх дугаараар бид дуучин The Weeknd болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, дуу зохиогч Billie Eilish-ыг онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Билли Айлиш Пайрат Бэрд О’Коннелл гэдэг бөгөөд тэрээр 2001 оны Арван хоёрдугаар сарын 18-нд төрсөн.

Ocean Eyes гэх уран бүтээлээрээ олон нийтэд өртөж цаашдын уран бүтээлээ туурвих эхлэл нь болсон.

Image02

Түүний талаарх сонирхолтой баримтуудыг ЭНД дарж уншаарай.

Түүний зарим дууны утгаас

Idontwannabeyouanymore

Дуу нь бүхэлдээ өөртөө итгэх итгэл найдваргүй болсон тухай өгүүлдэг. Өөртөө болон өөрийн чадвартаа дургүйлхэж, ирээдүйдээ, өөртөө итгэх итгэл, найдвар бага байгаагаас болж аз жаргалгүй байна. Тийм ч учраас өөрийгөө арай өөр хүн байгаасай гэж хүсэж буй утгатай аж. 

Дууны турш Billie “I don’t wanna be you anymore” гэж олон удаа давтаж хэлдэг. Энэхүү мөрний “you” хэмээх үг нь өөрийгөө хэлж буй юм. 

Bellyache

Billie гэмт хэрэг үйлдсэн нэгэн бөгөөд түүндээ харамсаж буй тухай өгүүлнэ. Тэрээр LadyGunn сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Энэ дуу хүн амины хэрэг үйлдсэн хэрэгтний тухай” гэж хэлсэн байдаг. 

Lovely

Зүрх нь шархалсан нэгний тухай өгүүлнэ. Дуун дээр дурдах “you” гэх үг нь хэн нэгнийг хэлж байгаа бус харин сэтгэлийнх нь хямралыг илэрхийлж буй юм. Шаналлаа даван туулах зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай бүх цагийг өөртөө зарцуулж буйг илтгэжээ. 

Хэн ч өөрийнхөө дотоод мэдрэмж болон, бодит байдлаас нуугдаж чаддаггүй.

Ocean eyes

Хайр дурлалын тухай дуу. Хайртай хүнийхээ нүдийг далай тэнгисийн гоо үзэсгэлэнтэй зүйрлэж, хэчнээн их хайртайгаа хэлэх болно. Гэсэн ч тэр их хайр нь хортой харилцаагаар үргэлжилдэг аж. Хайртай хүн нь өөрийг нь үргэлж зовоож, өвтгөдөг ч хэтэрхий их хайртай болохоор салж чадахгүй байна гэдэг харамсалтай.

When the Party’s Over

Аль хэдийн дуусчихсан харилцаа хэдий ч түүний найз залуу харилцаагаа дуусгахыг хүсэхгүй байгаа бололтой. Тэрээр 2018 онд “Coup De Main” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дууны үгийг чанга орчинд хэн нэгэнтэй утсаар ярьж буйтай зүйрлэж илэрхийлэхийг хүссэн. Бүх зүйлээс залхаж, зүгээр л түүнийг өөрийн амьдралаасаа явуулмаар санагдаж буй тухай өгүүлнэ хэмээн хэлжээ.

Эх сурвалж: songmeaningsandfacts.com

#Дуу хөгжим