Энэ бямба гарагт буюу 5-р сарын 18-ний өдөр “Автомашингүй өдөр 2019” тохиож байгаа билээ. Энэхүү өдөр зүгээр суулгүй гэрээсээ гарч дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Гэвч чухам юу хийхээ мэдэхгүй байгаа бол энэ өдөр хийж болох 9 зүйлийн санал болгож байна. Аль өөрт таалагдсанаа туршаад үзээрэй.
1. “УЛААНБААТАР МАРАФОН 2018”-Д ОРОЛЦОХ
Жил бүр эл өдрөөр зохион байгуулагддаг гүйлт нь хэн бүхэнд нээлттэй билээ. Хэрвээ та өөрийгөө хэр гүйдгийг мэдэхийг хүсвэл энэ гүйлтэд оролцон тэр олон хүмүүсийн хаана нь явж байгаагаа мэдэж цаашид өөрийгөө хэрхэн бэлтгэхээ мэдэх боломжтой юм. Цэвэр агаарт гүйх уушгийг цэвэршүүлэх ач холбогдолтой ба утааны улирал дуусаад буй энэ үед уушгиа сэргээх нэг боломж юм. Гэхдээ сануулахад марафонд зөвхөн бүртгэлтэй хүмүүс л оролцох боломжтой юм шүү. Таныг бүртгүүлсэн гэж найдъя.
2. ДУГУЙН ПАРАДАД ОРОЛЦОХ
Байгаль орчинд ээлтэй эко тээврийн хэрэгсэл унадаг дугуйн сонирхогч 13-аас дээш насны хүн бүр оролцох боломжтой “Унадаг дугуйтай Улаанбаатар дугуйн парад 2018” ч мөн энэ өдрөөр болохнээ. Парад нь тухайн өдрийн 15:00 цагт МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэх юм байна. Унадаг дугуй нь өндөр соёлт хотын ард түмний өдөр тутмын хэрэглээ байдаг билээ. Мөн ганц олдсон боломжит энэ өдрөөр гэр бүл, найз нөхөд, бүр ганцаараа хотоор дугуйтайгаа зугаалах боломжтой юм.
3. РОЛИК, СКЕЙТ УНАХ
Дугуй унаж чаддаггүй хүмүүс болон хүүхдүүдийн хувьд энэ тун боломжийн сонголт юм. Бага насны хүүхдүүд энэ өдөр ролик, скейт унаснаар хотоо таньж мэдэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжтой юм.
4. ЗУГААЛАХ
Та дугуй унамааргүй санагдаад, гүйхээс залхуу тань хүрч байвал энэ өдрөөр зүгээр л хотоороо зугаалахыг санал болгож байна. Улаанбаатар хот маань хичнээн үзэсгэлэнтэй юм гэдгийг эндээс мэдрэх боломжтойгоос гадна эрүүл агаарт алхах нь хүний биед нэн тустай.
5. СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛОХ ОЛОН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ
Бүх нийтийн идэвхтэй дасгал хөдөлгөөн, Бодибилдингийн үзүүлбэр, Дугуйн экстрим үзүүлбэр, Задгай кафений үйлчилгээ, урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом зэрэг олон арга хэмжээнүүд болох аж. Энд оролцсоноороо дасгал хөдөлгөөн, төрөл бүрийн спортын талаар мэдлэг мэдээллийг авах боломжтой.
6. ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ
Хэрвээ та гэрэл зураг авах хоббитой бол энэ өдөр таны боломж. Автомашингүй өдрөөр та Улаанбаатар хотыг жирийн өдрүүдээс арай өөр өнцгөөр камераа буулгаж чадах болов уу?
7. ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ
Энэ өдрөөр сайн дурынхан, улаанзагалмай, клубууд уулзалт хийж арга хэмжээ билээ. Хэрвээ та ямар нэг сайн дурын байгууллагад хамрагддаг бол ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулах нь лавтай. Энэ өдрөөр мөн сайн дурын байгууллагуудын талаарх мэдээллүүдийг ч олох боломжтой аж.
8. ОЧИЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ БАЙСАН ГАЗАРЛУУГАА ЯВГАН АЛХАЖ ОЧИХ
Танд өмнө нь хаа нэгтээ очихийг хүсдэг газар байсан уу? Магадгүй цэцэрлэгт хүрээлэн ч юм уу? Ямар нэгэн шинээр нээгдсэн дэлгүүр, кофе шоф номын сан юу ч байсан болно. Жирийн өдрүүдэд тээврийн хэрэгслээр зорчдог бол яагаад энэ өдөр хүссэн бүхий л газар лугаа алхаж очиж болохгүй гэж.
9. ШИНЭ НАЙЗТАЙ БОЛОХ, ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАХ
Энэ бол энэ өдрийн хамгийн сайхан хэсэг. Автозамаар холхин алхах хүмүүсийн царайг сайн ажаарай. Бүгд инээмсэглэсэн, сэтгэл хангалуун байх вий. Энэ өдөр яагаад шинэ найзтай болж болохгүй гэж...? Мөн автомашингүй өдрөөр алхаж яваад ойрд уулзаагүй хамаатан садан, холбоо тасарсан ангийн хүүхэд, багийн найз гээд санаандгүй таарсан тохиолдлууд олон байдаг. Мөн өөртэйгээ сонирхол нэгтэй хүмүүсийг олох ч боломжтой юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх