Алдартай дизайнерийн урласан хувцас болоод оддын өмссөн хувцсыг өөрөөр дахин амилуулан зурдаг чөлөөт уран бүтээлчдийг FASHION ILLUSTRATOR буюу загвар зураач хэмээн нэрлэдэг. Өмнөх хоёр дугаарт бид та бүхэнд Британий алдарт загвар зураач Хайден Уильямсийн болон Шамех Блювийн талаар мэдээллийг хүргэсэн бол энэ удаад бас нэгэн алдарт авъяаслаг зураач эрэгтэйн талаар хүргэж байна.
Мексик гаралтай уг уран бүтээлчийг Гильермо Мераз (Guillermo Meraz) гэдэг ба тэрбээр бүжигчин, багш, зураач гэх мэт олон мэргэжилтэй авьяаслаг нэгэн юм. Түүний инстаграм хаяг нь 43 мянган дагагчтай бөгөөд эмэгтэй хүний биеийн уран яруу байдлыг зөв нягт гаргаж чаддаг нарийн мэдрэмжтэй уран бүтээлч гэдгээрээ алдартай юм.
Мөн түүний зохиосон загварууд нь олон орны Дисней Ланд (Disney Land) -ын гүнжүүдийг гоёдог ба түүний зохиосон загвараа олон хүний таашаалыг хүртэж чадсан чадварлаг ураг бүтээлч юм.
Тэрбээр хүүхэлдэйн киноны гүнжүүд болон киноны баатруудын хувцасыг өөрийн уран сэтгэмждээ оруулан өөрчлөн зурдаг аж. Хувцасны материалыг гарамгай сайн илэрхийлж чаддаг түүний зургийн гол онцлог нь намирсан үс болон уян налархай бие юм. Сонирхуулахад тэрбээр чадварлаг зураачаас гадна гарамгай сайн бүжигчин мөн стилист юм.
Түүний өөр олон зургыг инстаграм хуудаснаас нь харж болно
Инстаграм хаяг: Guillermo_meraz
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх