НҮБ-ын ХҮҮХДИЙН САНГИЙН ЭЛЧ АЛДАРТНУУД хэн хэн байдаг вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-05-04

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (UNICEF) нь дэлхийн өнцөг булан бүрт буй хүүхэд, багачуудын бүрэн, дүүрэн амьдрал, эрүүл аюулгүй орчин зэрэг бүхий л талаар тэдний төлөө ажиллаж, бодит үр дүнг үзүүдэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг юм. 

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европ, Хятадын өлсгөлөнд автсан, эмзэг байдалтай хүүхдүүдийг хоол хүнс, хувцсаар яаралтай хэрэгцээг хангах зорилгоор Хүүхдийн санг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1946 онд анхны чуулганы шийдвэрээр байгуулсан билээ. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн зорилтуудыг энгийн үгээр тайлбарлавал:

- Хүүхдийн эрхийг хамгаалах

- Хүүхдийн үндсэн хэрэгцээг хангахад туслах

- Хүүхдийн чадавхи, бололцоог хөгжүүлэх

- Эмзэг хүүхдүүдэд тусгай халамж үзүүлэх 

- Эмэгтэйчүүд, охидод тэгш эрх олгохын төлөө тэдний оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдол бүхий чиглэлүүдийн төлөө ажилладаг билээ. 

Дэлхийн 140 орон НҮБ-ын Хүүхдийн сангийн гишүүн орон бөгөөд Монгол улсад ч мөн энэхүү байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг юм.  

Дэлхийн орнуудын алдартай тамирчид, дуучид, одууд хүүхдийн сайн сайхны төлөө НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр сонгогддог билээ. Та бүхний мэдэх олны танилуудаас НҮБ-ын Хүүхдийн сангийн элчүүдийг танилцуулья. 

Дуучин Т.Ариунаа /НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, Монгол улс/
Кэти Перри /НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, АНУ/
Селена Гомез /НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, АНУ/
BTS хамтлаг / НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, БНСУ/
Орландо Блүүм /НҮБ-ын Хүүхдийн сангийн элч/
Лионель Месси /НҮБ-ын Хүүхдийн сангийн элч/
Ким Юуна /НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, БНСУ/
Гон Ёоо /НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, БНСУ/
Тисон Чандлер /НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, АНУ/
Эмма Бунтон /НҮБ-ын Хүүхдийн сангийн элч/

Хүүхэд бүрийн төлөө – НҮБ-ын Хүүхдийн сан

Дараагийн нийтлэлээрээ бид Монгол улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагааны талаар танилцуулах болно.



#Unicef #Mission #Celebrities