Ковид ба сэтгэцийн эрүүл мэнд сэдвийг Yolo онцолж байна. Монгол оронд цар тахлын халдвар авсан иргэд өдрөөс өдөрт нэмэгдэж, ард иргэд нийгэм эдийн засгийн олон талын хохирол амсаж, эмнэлэг ачааллаа дийлэхгүй болж байна. Энэ бүгдээс өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах үүрэг хариуцлага хөгшин залуугүй хүн бүрийн чухал сэдэв болсон. Тэгвэл ковид-19 цар тахал бие махбодид хийгээд сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Сэтгэл санаагаа зөв удирдах нь хүний биеийн эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй. Өөрийгөө өвтгөх, өөрийгөө уурлуулах сонголтыг хэнд ч өгөхгүйгээр зөвхөн өөрөө удирд.
Хүүхдүүд хичээл сургуульдаа явахгүй, найз нөхөдтэйгөө холын зайнаас харилцах болсон энэ үед мэргэжлийн эмч нарын зөвлөдөг “Сэтгэлийг ариусах аргууд”-ыг энгийнээр тайлбарлан хүргэе.
Үүнд:
Энэхүү аргад хэнтэй зөрчилдөж, хэнд гомдсон, хэнтэй будлианд орсон түүнд хандаж бухимдлаа тайлагдтал, сэтгэлээ онгойтол олон удаа захиа бичнэ. Эл захидалдаа санаанд орсон бүх бодлоо, өөрийн авсан мэдрэмжээ, сэтгэн санаж байгаа бүхнээ буулгана гэсэн үг. Бичиж дуусаад чангаар хэд хэдэн удаа уншаад хэнд ч явуулахгүй.
Вена хотын эмч Breuer энэхүү аргыг нээжээ. Үүнийг түүний нэрээр Breuer-ийн арга ч гэж нэрлэдэг.
Энэ арга нь өөрт тохиолдсон муу муухай мэдрэмжүүдээ үгээр илэрхийлж бичиж үлдээх арга юм. Болж өнгөрсөн муухай, таагүй зүйлс ард үлдсэн гэдгийг ойлгоорой. Таагүй зүйслээ татан авчирч бодоод өөрийн одоогийн сонголтоо будлиантуулахаас хамгаалж бичиж байгаа арга юм. Бичсэний дараагаар хүлэгдээд байсан мэдрэмжээ тайлж сэтгэлээ ариусгаарай.
Өөрийн хийсэн болон бусдын хийсэн буруу үйлдлийг олж хараад түүнийг засан бодох нь энэ аргын гол утга нь юм. Өөрийн хийсэн алдаа дутагдлыг мэдэж, ухаарч засна гэдэг бол хамгийн сайн ёс суртахуун. Эргэцүүлэн бодож, бичиж ч болно. Өөрийн гаргасан зөв шийдлээ хэн нэгэнтэй ярилцаж болно.
Илья Франкийн арга нь унших хэлбэрээр сэтгэлээ ариусгах юм. Цар тахлын үед амьдрах хэцүү юм гэж хэн нэгэн бодож байна гэж төсөөлье л дөө. Тухайн хүнд дэлхийн том дайны үеэр амьдарсан хүмүүсийн дүртэй номыг уншуулсан гэж саная. Уг хүн номын дүрүүдээс амьдралд тэмүүлсэн, энх тайвныг чухалчилсан агуулгуудыг ухамсартайгаар унших үед уншигчийн сэтгэл санаа тайвшрах юм. Маш их зовсон ч амьдрах сайхан гэсэн сэтгэлийн хэлийг ойлгоход тухайн унших аргыг ашиглаж болно. Өөрөөр Франкийн аргыг гадаад хэл сурахад ашигладаг ба ингэхдээ нэг ижил эхийг системийн дагуу хоёр өөр хэл дээр уншихыг сургадаг байна.
Хүн өөрийнхөө санаандгүй бодсон бодол дотроо түгжигдчихдэг. Юунд, яагаад дургүй болсноо мэдэхгүй ч тухайн зан үйлийг хийхэд хэцүү хүндрэлтэй болчихдог тухай сэтгэцийн шинжлэх ухаан онцолдог. Энэ арга нь туршлагатай, мэдлэгтэй эмч, сэтгэл засалчаар туслуулах аргыг хэлнэ.
Эх сурвалж: Сэтгэцийн өвчин судлал номын сорил хэсэг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх