YOLO-You Only Live Once
Хүн л болсон хойно хааяахан сэтгэл гутарч гуниглах үе байдаг. Гэхдээ энэ үед чамд дараах зөвлөмж зайлшгүй тус болно.
Одоо л биш бол хэзээ юм, би л биш бол өөр ХЭН ХИЙХ ЮМ бэ?
Юу хийхийг хүсч байна тэр зүйлээ хий. Гэхдээ энэ нь мэдээж муу зүйл биш. Ямар нэгэн дугуйланд явмаар санагддаг бол тэр дороо л бүртгүүл, дугуйландаа явж эхэл. Мөн нэгэн охинд сэтгэлээ илчилмээр санагдавч зүрх чинь хүрдэггүй бол зориг гарган нэг өдөр хэлчих. Мөн өөрийнхөө хийх дуртай зүйлийнхээ хүрээг өргөжүүл. Өөрийнхөө амьдралыг сонирхолтой адал явдалтай байлгах эсэх нь чиний л гарт байгаа гэдгийг санаарай. Гэхдээ алдаа гаргахыг өөртөө зөвшөөрч болох боловч үүнийхээ төлөө өөрийгөө зэмлэж, үзэн ядаж болохгүй.
Үргэлж БАЯР ХӨӨРтэй байхыг хичээгээрэй
Бороо ороход сэтгэл догдолж нэг л гоё мэдрэмж төрдөг үү. Хэрэв тийм бол сайн байна. Чи баяр хөөртэй нэгэн. Битгий гунигла, энэ бол гуниглах завгүй залуу сайхан нас гэдгийг байнга сана (бүр өдөр бүр шүү ). Гуниглаад байвал, бүр болохгүй бол өөртөө жаахан ч гэсэн цаг зав гаргаж онигоо унших, инээдмийн кино үзэх гэх мэтээр өөрийгөө зугаацуул. Учир нь инээд аз жаргалын гормоныг ялгаруулж, харин стрессийн гормоны тоо хэмжээг бууруулдаг.
Хааяа ч гэсэн шаардлагатай үед ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЖ СУРАХ хэрэгтэй
Энэ нь чиний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өндөрт өргөж, сэтгэл хангалуун амьдралыг бий болгож өгдөг. Үгүй гэж хэлж чадаагүйнхээ төлөө хийсэн үг үйлдэлдээ харамсах үе гаргахгүйн тулд таалагдахгүй байгаа зүйлдээ ҮГҮЙ гэж хэлж байгаарай. Энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
Ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон ч СЭРГЭЭШ бодол тусална
Болж бүтэхгүй байгаа муу зүйлийнхээ шалтгааныг сайтар бодож ол. Тухайлбал: цаг агаар, үс засалт, ажлын байр суурь, биеийн жин, хувцаслалт, санхүүгийн асуудал, хувийн амьдрал гэх мэтчилэн. Гэхдээ тийм их санаа зовоох зүйл мөн үү гэдгийг нь бодоорой. Жишээ нь өнөөдөр чи гэрээс гарахдаа яараад онцгүй үсний засалттай гарсан ч "За хааяа ийм зүйл байх, харин дараа нь алдаагаа давтахгүй юм шүү" гэж хөнгөн бодлоор өөрийгөө сэргээх хэрэгтэй. Гэх мэт энгийн бөгөөд хөнгөн "сэргээш" бодлууд хүнийг цоглог болгож байдаг юм шүү.
Гутранги үзэл минь БАЯРТАЙ
Гутранги үзэл гэдэг нь сайн өөдрөг үзлийн мэдээлэл байдаг хэмээн үздэг тал бий. Өөдрөг үзлийн хойшлуулшгүй төлөвлөгөөг өөртөө зохиож өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд, энэ бүх хугацаанд чи юунд суралцана гэж найдаж байсан, чамд ямар ашигтай туршлага байгаа болон өөрийгөө хэрхэн олж авах талаар өөртөө байгаа сайн тал, чанарууд хийгээд туршлагаа жагсааж бич. Толинд хараад өөртэйгөө ярьсан ч болно. Хүн эргэн тойрны хүмүүсээ хэн нь хэн бэ гэдгийг сайн тодорхойлдог ч өөрийгөө чухам хэн болохыг таньж мэддэггүй. Тиймээс өөрийгөө таньж ол. Энэ талаарх нийтлэлийг ЭНД дарж сонирхоорой.
Өөдрөг байгаарай, найз минь
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх