Илүү богино, илүү хямд Boosted тавцан танилцууллаа


А.Ихсанаа | YOLO.MN
2018-04-18

Зургаан жилийн өмнө анх Boosted компани өөрсдийн бүтээсэн цахилгаан хөдөлгүүртэй тавцангаа танилцуулж байв. Үнийн хувьд харьцангуй өндөр хэдий ч, бүтээгдэхүүний чанар, үзүүлэлт нь мөн өндөр байсан юм.

Тэгвэл компани урт тавцангийнхаа сайжруулсан хоёр хувилбараас гадна арай богино хэмжээтэй шинэ загваруудаа танилцуулжээ.

Boosted Mini S тавцан нь 749 ам. долларын үнэтэй бол Mini X загвар нь 999 ам. долларын үнэтэй юм байна. Энэ хоёр загвар хоёулаа 70 см урттай, Minis S загварын дээд хурд нь 27 км/цаг хурдлах чадалтай бөгөөд нэг цэнэглээд 10 км зам туулж чадах бол Mini X загвар нь 36 км/цаг хурдалж, 21 км зам туулах аж.

Mini S загвар нь энэ сараас худалдаанд гарч байгаа бөгөөд Mini X загвар нь зургадугаар сараас худалдаанд гарах юм байна.

#News #Boosted