Уолт Дисней (The Walt Disney) кино компани "Мулан" хүүхэлдэйн киног 1998 онд хийж, хүүхэд бүхний багаасаа үзэх дуртай хүүхэлдэйн киноны нэг болгож чадсан билээ. Тэгвэл уг киноны 20 жилийн ойг тохиолдуулан Сони Пикчерс (Sony Pictures) кино компанитай хамтран, уг хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний уран сайхны кино болгон бүтээхээр болсон юм. Гол дүрийн Хуа Мулан хэмээх баатарлаг эмэгтэйн дүрийг бидний мэдэхээр "Never gone" кинонд гол дүрийг бүтээсэн Хятадын жүжигчин Лю И Фей (Liu Yifei) бүтээхээр болсныг Уолт Дисней кино компани зарласан билээ.
Лю нь Хятадын энтертайнмент салбарт тэргүүлэх залуу од бөгөөд нь тэрээр өөгүй цэвэр, эерэг төрх байдлаараа олонд танигдсан юм.Мөн Хятадын алдарт жүжигчид болох Гун Ли (Gong Li), Жет Ли (Jet Li) нар хамтран тоглохоор болжээ. Жет Ли Хятадын эзэн хааны дүрд тоглох бол Гун Ли Хүннү гүрний удирдагчтай хамтардаг шулмын дүрд тоглохоор болсон гэж 4-р сарын 12-нд албан ёсны эх сурвалж мэдээлсэн байна.
Энэхүү киноны хүүхэлдэйн киноноосоо ялгагдах маш том онцлогуудын нэг бол Муланы дүү ажээ.
"Мулан" бүрэн хэмжээний уран сайхны кино хоёр жилийн дараа буюу 2020 оны 3-р сарын 27-нд олны хүртээл болохоор төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж : Asiaone
http://www.asiaone.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх