ФОТО: Эдгээрийг эрэгтэй хүн зурсан гэвэл чи итгэх үү?


Э.Энхбазар | YOLO.MN
2018-04-17

Алдартай дизайнерийн урласан хувцас болоод оддын өмссөн хувцсыг өөрөөр дахин амилуулан зурдаг чөлөөт уран бүтээлчдийг FASHION ILLUSTRATOR буюу загвар зураач хэмээн нэрлэдэг. Энэхүү урлаг нь өдгөө мэргэжил болтлоо хөгжсөн ба өөрийн авьяас чадвараа дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн уран бүтээлчид ч цөөнгүй байдаг. Тэгвэл энэхүү урлагаар дамжуулан маш их алдар нэрийг олж чадсан нэгэн уран бүтээлчийг та бүхэндээ хүргэе.


Энэхүү зургуудыг зурсан уран бүтээлчийг Хайден Уильямс (Hayden Williams) гэдэг бөгөөд өдгөө 23 настай Британи загвар зураач, дизайнер юм. Тэрбээр 2012 оноос хойш Instagram, Facebook, Pinterest зэрэгт зургуудаа байршуулснаар олонд танигдаж тэр хэмжээгээрээ ч олон дагагчтай болсон юм. Реалити шоуны од Ким Кардашян (Kim kardashian) дуучин Бейонсэ (Beyonce), Рианна (Rihanna) загвар өмсөгч Кейт Мосс (Kate Moss), Наоми Камбрелл (Naomi Cambrell)  гээд олон одуудтай хамтран ажиллаж Haute Doll, Elle гэх мэт сэтгүүлүүд болон олон загварын блогуудад ярилцлага өгч маш бага хугацаанд Инстаграм дээрээ 1 сая 300 мянган дагагчтай болж чаджээ.

Тэрбээр бүх зургаа маркер болон гуаш, усан будаг ашиглан буддаг бөгөөд түүний гол онцлог нь царай төрх болон биеийн байдлыг тодорхой гаргадаг.  Мөн өнгө будаг болон графикийн ажлыг нягт нямбай хийдэг. Түүний зурсан зургийг хараагүй хүн дэлхийд ховор бөгөөд Хайден бол түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн уран бүтээлч юм.

Шилдэг нь бай эсвэл юу ч биш бай

Хайден Уильямс









#Fashion #Designer #Illustrator