ТОKИО 2020 олимпийн САЙН ДУРЫН АЖИЛД урьж байна


“Токио 2020” олимпийн наадмын нэгэн чухал хэсэг болох сайн дурын ажилтан шалгаруулан авах бүртгэл тун удахгүй эхлэх гэж байна. Тус ажилд нийт 110.000 гаруй ажилтан шалгаруулж авах ба Токио хотын захиргаанаас орон нутагт болох үйл ажиллагааг зохион байгуулах 80.000 харин хотын сайн дурын ажилтнууд 30.000 байхаар төлөвлөжээ. Сайн дурынхны өргөдлийг Токиогийн Олимпийн Наадам Зохион Байгуулах Хороо хүлээн авч шалгаруулна. 

Сайн дурын ажилтны үүрэг:

Олимпийн наадмын эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд сайн дурын ажилтан чухал үүрэгтэй. Энэхүү үйл ажиллагаанд оролцоход нас, хүйс, үндэс угсаа хамаагүй бөгөөд амжилттай зохион байгуулахад төрөл бүрийн хүмүүс ороцох нь чухал юм. Токио 2020 олимпийн наадмын сайн дурын ажилтан нь хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэлтэй, бусадтай хамтран ажиллах чадвартай байхын зэрэгцээ дэлхийн хамгийн том спортын наадамд оролцон амьдралдаа мартагдашгүй нэгэн том туршлага олж авахын төлөө зорилго тэмүүлэлтэй байх.

Өргөдөл гаргагчид дараах шаардлагад нийцсэн байх:

2002 оны 4-н сараас өмнө төрсөн байх.
“Токио 2020” хүртэлх бүх сургалтанд хамрагдах боломжтой байх.
Олимпийн турш Япон улсад оршин суух хүчинтэй визтэй байх.
Олимпоос өмнөх 10 болон дууссаны дараах 10 хоног хүртэл ажиллана. Бэлтгэл үе 2020 оны 4-р сараас эхэлнэ.
Янз бүрийн баг болон бусад багийн гишүүдтэй хүндэтгэлтэй харьцах чадвартай байх.
Наадмын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй, чин сэтгэлээсээ хүсдэг байх. 

Ажилд авах хугацаа:

1-р шат: Бүртгэл 2018 оны 9 сарын дундаас 12 сар хүртэл
2-р шат: 2019 онд сайн дурын ажилтан сонгон шалгаруулах үйл явц болно. 

Өргөдлийг онлайнаар ирүүлнэ. Нарийвчилсан өргөдлийг одоо боловсруулж байгаа бөгөөд Токио 2020 сайтан дээр албан ёсоор тавигдах болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг - https://tokyo2020.org/en/

Та бүхэн “Пёнчан 2018” наадам буюу Өвлийн 23 дахь Олимпд сайн дурын ажилтнаар Монгол улсыг төлөөлөн амжилттай ажиллаад ирсэн МУИС-Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 4-р түвшний оюутан О.Ариунзаяатай хийсэн сонирхолтой ярилцлагыг ЭНД дарж уншина уу. 

#Tokyo 2020 #Olympic #Volunteer