СУРВАЛЖЛАГА: Урт оймст Пиппи ба ЗӨВ ХҮҮХЭД


Шведийн зохиолч Астрид Линдгрен

Дэлхийн хүүхдийн номын өдрийг тохиолдуулан Монсудар хэвлэлийн газар, Internom Bookstore хамтран "Урт оймст Пиппи ба "зөв  хүүхэд" хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Энэ хэлэлцүүлгээр "Дээвэр дээр суудаг Карлсон" зэрэг олон алдартай хүүхдийн зохиол бичсэн Шведийн зохиолч Астрид Линдгрений "Урт оймст Пиппи" номын агуулгад тулгуурлан эцэг эхчүүдийн байнга асуудаг асуулт хэдий ч хариулт нь тэр бүр тодорхой байдаггүй хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ?, "Зөв хүүхэд" гэж хэнийг хэлэх вэ? гэх мэт асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Хэлэлцүүлэгт Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакцын хамт олон, "Сүжеташанд" ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Кимико нар оролцож эцэг эхчүүдэд  тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй ярилцан санал бодлоо хуваалцлаа.

Урт оймст Пиппи

Урт оймст Пиппи гэж хэн бэ ?

"Чи намайг хэн болохыг мэдмээр байна уу, би бол Пиппи, урт оймст Пиппило хэмээн далайн дээрэмчдийн цайны газрын ширээн дээр ташаагаа тулж зогсоод инээд алдан чангаар ярих есөн настай, улбар үст өөртөө итгэлтэй, хийж буй зүйлдээ эргэлздэггүй, хөөр баяраар дүүрэн эцэг эхгүй ч морь, сармагчинтайгаа хамт өөрийн байшиндаа амьдрах охин. Тэр сургуульд явдаггүй, орон дээрээ буруу харж унтана, жигнэмэг хийх гурилаа шалан дээрээ зуурна, арагшаа ухарч явна, хэдэн цагт унтахаа өөрөө л шийднэ. Өглөө сэрээрэй гэж хэн ч дуудахгүй. Тэр хүссэнээ л хийдэг. Мөн Пиппи нь энэ дэлхийн хамгийн хүчтэй охин тул хэнээс ч, юунаас ч айдаггүй нэгэн билээ.

​Пиппи зохиолчын хамт

Хэлэлцүүлэг хоёр цаг гаруй үргэлжилсэн хэдий ч үнэхээр сонирхолтой байсан тул цаг маш хурдан өнгөрч байсан юм. Энэхүү хэлэлцүүлэгт хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд , эмээ өвөө нар болон өсвөр насны хүүхдүүд ч цугласан байлаа.

Хүн бүр л гараа өргөн өөрийн бодлоо хуваалцаж тулгамдаад байгаа асуултынхаа хариултын олж авч байлаа.

Энэ зохиол нь зарим эцэг эхчүүдийн дүрэм зөрчиж, хүссэн бүхнээ хийдэг дэггүй охины талаар гардаг тул хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлнэ хэмээн уншуулдаггүй хэдий ч гол санаа нь "Хүүхдийг эрх чөлөөтэй өсгөх" ёстой гэдгийг  ойлгуулахыг хичээж байгаа юм хэмээн хэлэлцүүлэгт оролцсон зочид хэлж байсан юм. Энэ хэлэлцүүлэгт санал бодлоо хуваалцсан хүүхдүүдийн хувьд эцэг  эхчүүд нь тэр бүр хүүхэдтэйгээ ярилцаж чаддаггүйгээс өөрийнхөөрөө байх гэсэн  асуудал үгүй болж байгааг хэлж байсан юм.

Хэлэлцүүлгийг зорин ирсэн эцэг эхчүүд  хүүхдүүдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх, дураараа хүүхэд болон өөрийнхөөрөө хүүхэд хоёрын ялгаа, хүүхдийнхээ байр суурьнаас хэрхэн хандах зэрэг олон асуудлын хүрээнд ярилцаж , зөвлөгөө авч их л сэтгэл хангалуун буцсан билээ. Харин хүүхдүүдийн хувьд өөрсдийн санал бодол болон тулгамддаг асуудлаа хэлснээр эцэг эхчүүд хүлээж авч байгаа нь энэ хэлүүлцүүлгийг сэтгэл ханамж өндөр дуусгаж чадсан юм.












#Book #Forum