Чи яаж унтдаг вэ, түүгээр чинь шинжье!


Сондор | YOLO.MN
2016-05-12

Америкийн сэтгэл судлаач С.Деннел хүнийг хэрхэн ямар байрлалтай унтдаг нь тухайн хүний зан аашийг тодорхойлж болдог гээд дараах дүгнэлтийг хийжээ.

Дээшээ харж, хөлөө нугалж унтдаг бол:
Өөртөө итгэлтэй, мөрөөдөмтгий, нямбай, эмх цэгцтэй байх дуртай, тооцоотой, юманд мэдрэмтгий өөрийнхөө санаа бодлыг хүнд тулгах, тушаах дуртай.

Цагираглаж унтдаг бол:
Хүүхэд наснаасаа салах дургүй, сайн муу аль аль нь хосолсон, хариуцлага хүлээхийг хүсдэггүй, мэдрэмтгий ч хийж байгаа зүйлдээ хааяа эзэн болж чаддаггүй.

Дээшээ харж, гараа толгойныхоо ард авч унтдаг бол:
Ингэж унтдаг хүмүүс сайхан сэтгэлтэй, үнэнч, дутагдлаа мэддэг боловч түүнтэйгээ тэмцэх дургүй, хүрээлэн байгаа орчин, хүмүүсийг өөдрөгөөр хүлээн авдаг. Ийм хүмүүс эцэг эхийнхээ хамгийн хайртай хүүхэд нь ч дүрсгүй нэгэн юм.

Хажуу тийш харж, өвдгөө бага зэрэг нугалж унтдаг бол:
Даруу төлөв, юмны учир, эв зүйг олохдоо сайн, хэрүүл маргаанд оролцдоггүй, ямар ч байдалд дасан зохицож чаддаг, зоригтой, алдар нэрийн хойноос хөөцөлдөөд байдаггүй, олны анхаарлын дунд байх дургүй хүмүүс байдаг.

Хөнжлөө толгойгоороо бүтээж унтдаг бол:
Даруухан нэгэн. Гэхдээ найз нөхдөөрөө байх үедээ харин эсрэгээрээ ч тунг нь сайн тааруулж чаддаг. Өөрөөр хэлбэл даруу занг өөрийн галзуу зангаас ялгаж салгаж чаддаг бөгөөд хаана хэнтэй ямар байхаа сайн мэддэг гэсэн үг. Мөн их тусч нэгэн.

Доошоо харж унтдаг бол:
Их шийдэмгий нэгэн. За бол за, үгүй бол үгүй гэсэн зантай. Тиймдээ ч яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, "бөөрөнхий" зантай хүнд тийм ч дуртай биш. Хааяахан энэ зан нь өөрийнх нь эсрэг үг үйлдэл болох тал бий.

Ямар нэгэн зүйл заавал тэвэрч унтдаг бол:
Чихмэл бамбарууш эсвэл дэр, хөнжлөө тэвэрч унтдаг бол ганцаарддаг нэгэн. Мөн эмзэг бөгөөд хүний шүүмжлэлийг хэдэн ч хоногоор бодож шаналдаг зантай ч тэдэнд нэг сайн эерэг зан бий. Их ухаалаг бөгөөд аливаад оновчтой шийдвэр гаргаж чаддаг зан юм.

#Freetime #Quiz