Амжилттай яваа хүмүүсийн баримталдаг 7 ЗӨВЛӨГӨӨ


Г.Ариунзул | YOLO.MN
2018-03-19

1. "ЮУНД Ч БҮҮ ХАРАМС"  Virgin Group-г үүсгэн байгуулагч Ричард Брэнсон

"Юунд ч бүү харамс" энэ зөвлөгөөг  ээж маань надад өгч байсан юм.  Дэлхийн бүх хүнээс чиний хамгийн сайн зөвлөгч хэн бэ гэвэл хүн бүр л "ээж" гэж хэлэх байх. Би ч үүнтэй санал нэг байна. Миний ээж миний одоог бүтээсэн хамгийн сайн зөвлөгч бөгөөд  надад олон үнэтэй сургаалууд хэлснээс "Юунд ч бүү харамс" гэсэн нь түүний хамгийн сайн зөвлөгөө байсан юм. Би үүнийг бүх л амьдралдаа, бизнесийн шийдвэр гаргахдаа  ч удирдлага болгодог.


2. "СОНС!"-Пит Кэшмор, "Mashable"-ийн ерөнхий захирал

Надад бусадтай  адил сайн  багш нараа сонсож, санаа авах боломж  байлаа. Бизнесменүүд багш нар өөрийн санаагаа нээлттэй интернетэд тавьснаар бид хэнээс юунд суралцахаа олох боломж бүрдсэн. Түүний ачаар би Фред Уилсоны хөрөнгөжих боломжийн тухай, Эдельманы тоон маркетингийн ертөнцтэй танилцсан зэргээс олон зүйлд суралцсан. Харин одоо бол твиттер, фэйсбүүк зэргээр тэд үргэлжлүүлэн дэлхий нийтэд үнэт санаанууд зөвлөгөөгөө хүргэж байна. Өдөр бүр тэд надад “Ердөө л бусдыг сонсоход хангалттай” гэсэн маш сайн зөвлөгөөг өгдөг.


3. "ХҮМҮҮСТЭЙ ТАНИЛЦАХЫН ТУЛД ЦАГАА ОЛОХ ХЭРЭГТЭЙ" - Бет Комсток, GE-маркетингийн захирал

“Дээд зэргийн зохион байгуулалттай байж хурдан амжуулах"- Энэ чанарыг би өөрийнхөө давуу тал гэж үздэг. Би хичнээн их зүйлийг хийх ёстой байна, өөрийгөө төчнөөн эрч хүчтэйгээр мэдэрдэг. Би Джек Уэлчтэй ажиллаж байхдаа түүнийг хамгийн сайн үлгэр жишээ үзүүлэгч, “Амар хялбар, хурдны ноён” гэж нэрлэсэн. Тэр нэг удаа намайг өөр дээрээ дуудаж “Чи дэндүү эрч хүчтэй” гэж хэлэхэд нь би ямар их гайхсан гээч. Учир нь миний төрөлхийн биеэ барьсан, ичимхий зан маань намайг хамт олондоо  ховорхон хүйтэн хүн гэж нэрлэгдэхэд хүргэж байсан юм.

Гэвч би ажлын бүх уулзалтыг төлөвлөсөн, дээд зэргийн хурдтай, амжилттай зохион байгуулдаг байсан. “Хүмүүстэй танилцахын тулд цагаа олж, овсгоотой байх хэрэгтэй. Тэд хаанаас ирсэн, юугаараа чухал болох гэдгийг мэдэж, тэд тантай хамт гэдэгт итгэл төгс байх хэрэгтэй”.  Жек үргэлж  ойлгомжтой, чанга ярьдаг  байсан. Иймээс ч түүний үгийг эргэцүүлэн бодож ойлгох, өөрийгөө өөрчлөхөд цаг зарцуулах шаардлагагүй байсан юм. Эцэст нь миний амжилт бол миний үүрэг болж хувирсан даа.


4. "ЧИ ЮУ ХҮСНЭ ТҮҮНИЙГЭЭ ХИЙЖ ЧАДНА" – Марта Стюарт,  “Martha Stewart Living Omnimeda”-г үүсгэн байгуулагч

Намайг 12 настай байхад аав маань надад хамгийн сайн зөвлөгөөг өгсөн. “Хэрвээ чи үнэхээр хичээх юм бол өөрийнхөө хүссэн ямарч амжилтанд хүрч чадна. Чамд тийм чадвар байгаа” гэж тэр хэлсэн. Түүний энэ үгс нь надад өөртөө итгэх маш их итгэлийг төрүүлсэн. Заримдаа бухимдах явдал гарч байсан ч түүнийг үл тоон би хүссэн зүйлээ зүгээр л хийдэг. Үр хүүхдээ өсгөхдөө хүүхдээ өөрийнхөө хүчинд итгэх итгэлийг өгч чадах эсэх нь эцэг эхчүүдээс ихээхэн шалтгаалдаг. Өсөж яваа насанд энэ бол зайлшгүй чухал зүйл гэж би боддог.


5. "ЗӨВХӨН ТА БҮХНИЙГ ХАРИУЦАХ БОЛНО"- T. Бун Пикенс,  “BP Capital Management" компаний ТУЗ-ийн дарга

Хэрвээ надад чиний  амьдралыг залуурдсан нэг зөвлөгөөг сонго гэвэл би өөрийн эмээ Нелли Молонсоны зөвлөснийг сонгох байсан. Тэр үргэлж амжилт өөд тэмүүлэхдээ өөрийн амжилтгүй байгаадаа  бусдыг буруутгах хэрэггүй гэсэн санааг надад өгдөг байлаа. Тэрээр "Хүү минь чи юунд хүрэх нь чухал биш. Нэг л сайхан өдөр бүх зүйл чиний өөрийн чинь л хийх зүйл байсан гэдгийг ойлгох болно" гэж тэр хэлсэн.

Бизнест хагас зуун жилийг зарцуулахад энэ бол миний амьдралдаа сонссон хамгийн сайн зөвлөгөө байсан  гэдгийг би ямар ч эргэлзээгүй хэлж чадна. Азгүйтсэн үедээ, би үүнийг өөрөө өөртөө л зориулж хийсэн гэдэгт эргэлздэггүй, харин амжилтанд хүрсэн тохиолдолд “Залуу минь энэ чиний амжилт”  гэж өөрөө өөртөө итгэлтэйгээр хэлдэг дээ.


6. "ХЭРВЭЭ ТИЙМ Ч АМИН ЧУХАЛ ЗҮЙЛ БИШ БОЛ ХЭНИЙГ Ч ЗАСАЖ, ӨӨРЧЛӨХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ" Крейг Ньюмарк, "Craigslist"-ийг  үндэслэгч

Би заримдаа бүхнийг мэдэгч мэтээр өөрийгөө төсөөлдөг. Намайг IBM оффист ажиллаж байхад манай босс миний энэ занг хамтран ажиллагсдын тэн хагас нь хүлээн зөвшөөрдөг гэдгийг хэлж байсан. Үүний зэрэгцээ тэр миний хошин шогийн мэдрэмж нь намайг  жолооддог гэдгийг хэлсэн. Чи хөгжилтэй байхыг хичээж байгаа бол ямар нэгэн зүйлд санаа зовж, өөрийгөө буурьтай байлгахыг хичээх гэсний хэрэггүй.

Тэр надад бүх зүйлийг ном ёсоор нь байлгах гэж хичээлгүй өөрийнхөөрөө байж , хошигнож байхыг зөвлөсөн. Тэрээр “Хэрвээ тийм ч чухал зүйл биш бол хэнийг ч өөрчилж засах гээд хэрэггүй” гэж хэлсэн. Үүнд суралцахад надад нэлээд цаг шаардсан боловч эцэст нь би сэтгэл хангалуун байсан.


7. "ХҮЧТЭНГ ТЭЖЭЭ, ХҮЧГҮЙ НЬ ҮЛДЭГ"- Нилофер Мершан,  "Rubicon Consulting"-ийг үүсгэн байгуулагч 

Би 20 настай байхдаа салбарынхаа удирдлагын өрөөнд  нэг асуудлаар орж “Өөрийн ажлын үр дүнтэй холбоотой бүх асуудалд анхаарлаа хандуулж амжихгүй байна, үүнээс болж зорилгодоо хүрч чадахгүй байх гэхээс айж байна” гэж хэлсэн юм. Тэр намайг өөрийн  хүүхдийн нэг адил өмнөө суулгаад “Хүчтэнг тэжээ, хүчгүйг нь орхи” гэж зөвлөсөн.

“Хүчтэнг тэжээ" гэж юу гэсэн үг вэ?  Танд хамгийн чухал гэж үзсэн  зорилгууд байгаа. Түүндээ хүрэхийн тулд хамаг хүч чадлаа дайчлах хэрэгтэй. Тэд үргэлж таны өмнө байгаад байхгүй нэг мэдэхэд аль хэдийн үгүй болох болно.

“Хүчгүй нь үлдэг " гэдэг нь ямар утгатай вэ? Таны эргэн тойронд байнга шуугиан тарьсан таны  анхаарлыг  татсан олон асуудлуудаас  гол асуудлыг нь сонгон чухал бишийг нь орхих хэрэгтэй. Таныг гол зорилгодоо хүрэхэд хэрэгсэхгүй орхисон асуудлууд аяндаа шийдэгдсэн байх болно.

#Successful #People #Advice