Үеийнх нь ихэнх хүүхдүүд ээж аавтайгаа хөтлөлцөн цэцэрлэгт явж, гадаа тоглон наадаж байхад таван настай Анна Ванг эмээ болон өндөр эмээ хоёрынхоо цорын ганц асран хамгаалагч нь болж үлджээ.
Хятадын баруун өмнөд хэсэгт орших Зуньи хотод амьдардаг Ванг охиныг гурван сартай байхад аав нь шоронд хоригдож, ээж нь өөр хүнтэй гэр бүл болон түүнийг хадам эхтэйгээ орхин хаяад явсан аж.
Тэрээр таван настай хүүхдэд ахадсан их хүнд ачааг үүрч яваа нэгэн юм. Хүнд хэлбэрийн үе мөчний өвчнөөр шаналж буй эмээ болон эмээгийнх нь ээж 92 настай өндөр ээж нь хоёулаа хөдөлгөөн хязгаарлагдмал учраас Ванг охин гэрийн бүхий л ажлыг нугалдаг аж.
Өглөө эртлэн босч ногооны талбайгаас хоол ундныхаа ногоог цуглуулах, хоёр эмээдээ хоол хийж өгөх, бие засуулах, биеийг нь угаах, гэрээ цэвэрлэх гээд түүнд хийхгүй зүйл гэж байхгүй.
Хүүхдүүд гадаа тоглож байхад Ванг халуун зуухныхаа дэргэд сандал дээр зогсон хоёр эмээдээ хоолыг нь хийж өгнө.
Тэрээр хоёр эмээгээ эрүүл энх, он удаан наслаасай хэмээн хүсдэгээ хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Сайхан сэтгэлт хөршүүд нь түүнд ногооны талбайгаасаа хүнсэндээ хэрэглэх ногоогоо цуглуулахыг зөвшөөрсөн аж.
Үеийнхээ хүүхдүүдийн дэргэд Анна Ванг тэвчээр хатуужилтай мэт харагдавч тэрээр ээж аавыгаа маш ихээр санадаг. Түүнд ааваас нь ганц зураг л үлджээ.
Харамсалтай нь Анна Вангийнх шиг тохиолдлыг Хятадын хаа сайгүй ажиглаж болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх