2017 оны гуравдугаар сард Фэйсбүүк шинээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх таван товчийг нэмж байсан билээ. Тэгвэл Фэйсбүүк ахин нэг товч нэмэхээр төлөвлөж байгаа ажээ.
Сүүлийн үед гараад байгаа улс төр, сонгуультай холбоотой асуудалтай холбогдуулан Фэйсбүүк "downvote" буюу "таалагдсангүй, дэмжихгүй байна" гэсэн утга илэрхийлдэг товчийг туршиж эхэлсэн байна. Гэхдээ энэ нь олон нийтийн шаардаж байсан шиг "таалагдахгүй, дургүй байна" гэхээсээ илүү "дэмжихгүй байна" гэсэн утгыг илэрхийлнэ.
Одоогийн байдлаар уг товчийг АНУ-д Андройд үйлдлийн систем хэрэглэгчдийн 5 хувь нь хэрэглэж байгаа хэмээн Фэйсбүүк мэдээлжээ. Энэ туршилтын үр дүнгээс хамааран уг товчийг олон нийтэд ашиглах эсэх нь тодорхой болох юм.
Эх сурвалж: The Huffington Post
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх