Victoria Secret загварын шоуны үеэр гарч байсан ИТГЭМЭЭРГҮЙ 7 АЛДАА


Э.Энхбазар | YOLO.MN
2018-03-14

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн өндөр өртгөөр бүтдэг, хамгийн том загварын шоу бол мэдээж Викториа Секрет (Victoria Secret) юм. 

Өдгөө 41 жилийн түүхтэй тус брэнд нь жил ирэх бүрт цар хүрээгээ тэлж чанартай, загварлаг дотуур хувцсаараа олныг гайхашруулсаар байгаа билээ. Бүтээлч дизайнер, чадварлаг нүүр будагчдаас авахуулаад олон хүний хүч хөдөлмөр шингэсэн тус брэндийн загварын шоу нь бүр чанаржиж байгаа нь сайшаалтай. 

Гэвч төгс зүйл гэж байдаггүй шиг тус загварын шоунд ч гэсэн мэр сэр алдаа гардаг байна. Ингээд Викториа Секрет загварын шоуны үеэр гарч байсан итгэмээргүй 7 алдааг хүргэе. 

1. НАТАШАГИЙН СУГАРЧ УНАСАН ТУФЛЬ

2005 онд болсон Victoria secret загварын шоуны Sexy Russian Babes (Тачаангуй Оросын Хүүхдүүд) коллекцийн (цуглуулга) үеэр загвар өмсөгч Наташа Поли (Natasha Poly)-гын туфль нь тайзан дээрээ сугарч байжээ. Гэсэн ч чадварлаг модел маань инээмсгэлсээр бүрэн дүүрэн өмссөн хувцсаа танилцуулан юу ч болоогүй мэт тайзны араар орж дараагийн үзүүлбэртээ бэлдсэн юм. Мөн 2006 онд болсон тус загварын шоуны үеэр загвар өмсөгч Каролина Куркова (Karolina Kurkova)-д энэ алдаа дахин давтагдсан. 

(Бичлэгийн 15 сек ээс харж болно) 


2. ӨӨДГҮЙ АМЬТАН ҮСЛЭГ ЖИЗЕЛЬ

2002 онд Нью Йорк хотноо болсон Victoria secret загварын шоуны 3 дахь коллекцийн үеэр загвар өмсөгч Жизель Бундхен (Gisele Bundhen) алхаж байх тэр агшинд тайзан дээр үл мэдэгдэх 4 бүсгүй гарч ирэн ӨӨДГҮЙ АМЬТАН ҮСЛЭГ ЖИЗЕЛЬ гэж бичсэн уриа лоозонг өргөн алхсан юм. Үүний гол шалтгаан нь гэвэл 2002 онд модель Жизель 320,000 фунтын үнэтэй үслэг эдлэлийн зар сурталчилгаанд тоглосон бөгөөд хүмүүс үүнд нь дургүйцэж эсэргүүцэл илэрхийлсэн байна.



3. МАЛГАЙГҮЙ 1 ДҮГЭЭР САР ЭРИН

Мөн 2012 онд болсон тус шоуны Calendar Girls коллекцийн үеэр нэгдүгээр сарын өнгө төрхийг агуулсан өмсгөлийн загвар өмсөгч Эрин Хизертон (Erin Heatherton) өмссөн юм. Гэвч тус өмсгөл нь малгайтай байх ёстой байсан ба яг шоуны үеэр түүний үсэн дээр нь малгай нь тогтоогүй тул тэрбээр малгайгүй тайзан дээр алхсан юм. Бухимдалтай тайзны араас гарсан Эрин үзэгчдийг хүндлэн дур булаан инээмсэглэж тус коллекцийн эхлэлийг нээж байсан. 



4. ФЭРНАНДАГИЙН ХӨЛ ОРООЦОЛДОМ УНЖУУРГА

2003 онд болсон уг шоуны Glamazons (Гламазон) коллекцийн үеэр загвар өмсөгч Фэрнанда Таварэс (Fernanda Tavares) тайзан дээрээ унах шахсан юм. Үүний учир шалтгаан нь гэвэл хэт урт, хөл орооцолдом унжуургатай өмсгөлөөс болсон юм. 


 


5. КАРЛИГИЙН ХАСАГДСАН ХЭСЭГ

2012 онд Нью Йорк хотноо болсон уг шоунд дуучин Бруно Марс (Bruno Mars) ирж Locked Out Of Heaven (Тэнгэрээс түгжигдсэн) дуугаа дуулсан юм. Дууны хажуугаар Calendar Girls (Хуанли охид) коллекц алхаж нийт 12 сарын өнгө төрхийг агуулсан дотуур хувцсыг үзэгчдэд танилцуулсан байна.

Гэвч тэрхүү шоуны албан ёсны бичлэгийг үзэгчдэд цацахдаа 11 сарыг хассан байна. Үүний учир нь гэвэл Уугуул Америкийн үндэсний малгайг доромжилсон хэмээн үзэж загвар өмсөгч Карли Клосс (Karlie Kloss)-ын өмссөн индиан малгайтай дотуур хувцсыг шоуны бичлэгээс хассан юм. Үнэхээр бичлэгэн дээр 11-хэн сар л алхдаг шүү!!! 


 


6. ХӨЛ АЛДСАН МИНГ ШИ

Өнгөрөгч онд Хятадын Бээжин хотноо болсон Victoria Secret шоуны үеэр загвар өмсөгч Минг ши (Ming Xi) тайзан дээрээ өмсгөлийнхөө хормой дээр гишгэн хөл алдан халтирч унасан юм. Гэвч тэрбээр энэхүү хэцүү байдлаасаа инээмсэглэн гарч чадсан нь олон хүмүүсийн хайр хүндэтгэл, дэмжлэгийг дагуулсан юм. 



7. АРИАНАГ ЦОХИХ ШАХСАН ӨМСГӨЛ

2014 онд Лондон хотноо болсон тус загварын шоуны үеэр University of PINK (Ягаан өнгийн их сургууль) коллекц эхэлж дуучин Ариана Гранде (Ariana Grande) Love me harder (Намайг хүчтэй хайрла) Bang, bang (Цохилт, цохилт), Break free (Цөлөөт завсарлага), Problem(Асуудал) зэрэг дуугаа дуулж тус коллекцийг эхлүүлсэн юм. Гэвч модель Элза Хоск(Elsa Hosk)-ийн өмссөн өмсгөлийн далавч нь дэндүү том байсан тул дуучин Арианаг тайзан дээр нь цохих шахжээ. Гэхдээ бяцхан дуучин маань төвөггүйхэн хүнд байдлаас мултарч дуугаа үргэлжлүүлсэн юм. 

#Fashion #Victoria Secret