Хэцүү бэрх амьдрал дунд өссөн ч ТЭД МӨРӨӨДЛӨӨ ОРХИОГҮЙ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-03-09

Амьдрал хүн бүрт эд баялаг, эрүүл мэндийг тэгш заяадаггүй боловч  БОЛОМЖ гэдэг зүйлийг харамгүй олгожээ. Учир нь энд дурдагдах алдартнууд бол "боломжгүй" мэт амьдралаас "үнэхээр болдог юм шүү" гэдгийг  нотолж чадсан хүмүүс юм. Энэхүү мэдээлэл хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэмцдэг хүн бүрт  урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

1. Won Bin

Өмнөд Солонгосын ард түмний хүү гэгддэг, тэдний бахархал болсон жүжигчин УонБин өдгөө 40 настай Азийн  шилдэг од юм. Тэрээр алтны уурхайчны гэр бүлд төрсөн бөгөөд өөрийгөө хэзээ ч жүжигчин болно гэж бодож байгаагүй аж. УонБин машинист болохыг хүсдэг байсан ба гэр нь Сөүл хотруу нүүснээр жүжигчний карьераа эхлүүлсэн байдаг. Тэр Андре Ким (Andre Kim)-тэй уулзахаасаа өмнө маш олон цагийн ажил хийж өрхийн амжиргаагаа залгуулдаг байжээ. Харин түүнтэй уулзсанаас хойш түүний амьдрал өөрчлөгдөж загвар өмсөгч, жүжигчний ажил хийх болсон байна.


2. IU 

IU эмээ дээрээ өссөн аж.  Учир нь түүний төрсөн гэр нь нэн ядуу байсан бөгөөд өдөр бүр төмс мах хоёр л иддэг байсан гэнэ. Дуучин болохоосоо өмнө тэрээр эмээ болон үеэлтэйгээ хамт нэг өрөөнд амьдарч байв. Харин одоо бол Аиюү маань мөнгөнд санаа зовох зүйлгүй амжилттай дуучин, жүжигчин болсон юм.


3. Bae Yong Joon 

"Өвлийн Хайрын Дуу" олон ангит киноны гол дүрээр нэрд гарсан жүжигчин Бэ Ёнжүн нь мөн л тийм ч амар амьдралыг туулаагүй аж. Түүнийг сургуульд байх үед н аавынх нь бизнес дампуурсан байдаг. Харин их сургуульд ороод тэрээр кино найруулагч болох мөрөөдөлдөө автжээ. Тэрээр одоо  6 сая доллараар үнэлэгдэх тансаг зэрэглэлийн байшинтай бөгөөд тэрбумаар үнэлэгдэх компаний эзэн болсон юм.


4. Jung Woo Sung

Жон Ү Сон бол амжилттай яваа жүжигчин, модель, найруулагч юм. Гэвч тэрээр хэцүү амьдралтай гэр бүлд төрж өссөн бөгөөд дээврийн ганц  өрөөнд ээж аав, ах, эгчийн хамт амьдардаг байжээ. Харин одоо жүжигчин Жон Ү Сон жил бүр мянга мянган цагаач гэр бүлд хандив өгдөг аж.


5. Yunho

Домогт DBSK хамтлагийн дуучин Юно өдгөө Өмнөд Солонгосын хамгийн баян одуудын нэг юм. Харин түүний өнгөрсөн амьдрал тийм ч таатай байгаагүй бөгөөд бага байхад нь аавынх нь бизнес дампуурч байжээ. Тэр дуучин болох мөрөөдөлдөө автан SM-ийн шалгаруулалтанд оролцож тэнцсэн ба мөнгөгүй байсан тул үргэлж  галт тэрэгний буудлын шалан дээр хоног төөрүүлдэг байсан аж. Тэр 12 настайгаасаа эхэлж олон төрлийн ажил хийсэн бөгөөд олсон мөнгө нь эгчийнх нь сургуулийн төлбөрт зарцуулагддаг байв. Түүний аав нь үүрийн 4 цагт гарч сонин тараадаг байсан ба ээж нь үйлдвэрийн туслах ажилчин байжээ. Хэдий хэцүү бэрх амьдрал туулж байсан ч түүний дотоод ертөнц дэх дуучин болно хэмээх мөрөөдөл нь түүнийг хурцалж өнөөдрийн гайхамшигтай Юног бий болгожээ.

Эх сурвалж:

#Korea #Kpop