Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эргэлтийн 8 дугаар хаалганы үүдний хэсгийг залуус сайн дураар засварлаж байна.
Ар гэрийнхэн нь эх нялхсаа тав тухтай орчинд эргэх боломжийг бүрдүүлж, сайжруулан засахаар ажиллаж буй эдгээр залуус бие биеэ танихгүй ч сэтгэл зүрхээрээ нэгдэж ийнхүү ажилдаа ханцуй шамлан оржээ.
Хуучирч муудсан шат, сандал, будаг шохой нь хуурсан ханатай уг хүлээлгийн танхимын зургийг нэгэн Фэйсбүүк хэрэглэгч сүлжээнд тавьснаар хүмүүс анхаарлаа хандуулж эхэлсэн юм.
Ингээд хүмүүс хандив цуглуулж, барилгын материал худалдан авч ийнхүү засвараа хийж эхэлсэн бөгөөд Эмэгтэйчүүдийн баярын өмнө дуусгахаар зорьж байна.
Энэхүү ажилд оролцож байгаа С.Чулуунтогтох "Би гурван хүүтэй. Анхны хүүгээ найман жилийн өмнө, дунд хүүгээ дөрвөн жил гарны өмнө Эх нялхасаас өлгийдөн авч байлаа. Тэр үед ч энэ эргэлтийн орц ийм л байсан. Энэ төмөр сандлыг мэдэхгүй ч хүн байхгүй. Ялангуяа Баянголчууд. Бид үүнийг хамтдаа засаад сэргээгээд хүүхэд эхчүүдээ эрүүл сайхан газраар эргэж байя л даа" гэжээ.
Тэд энэ ажилд хүн хүч хэрэгтэй байгааг хэлж, сайн дураар гар бие оролцох боломжтой хүмүүсийг 99146901 утсаар холбогдохыг хүсчээ.
Гадаад гэр бүл ч тусалжээ
Гадаад гэр бүл ч тусалжээ
Нэгдүгээр ангийн сурагч хандив өргөжээ
Нэгдүгээр ангийн сурагч хандив өргөжээ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх