MNBA Үндэсний лигийн аваргийн төлөөх цувралын гурав дахь тоглолт МҮЭСТО-нд боллоо. Эхний тоглолт тун ширүүхэн өрнөлтэй болж Ховд Шонхорууд баг эцсийн мөчид 118-115-аар хожил байгуулсан бол хоёр дахь тоглолтод эхнээсээ тун тэнцүү өрсөлдөөнтэй болж Ховд аймгийн залуус эцсийн мөчид 105-102-оор хожил байгуулснаар 2-0 гэсэн давамгай байдалтай болоод байсан билээ.
Тэгвэл цувралын гурав дахь тоглолт Дайчид багийн хувьд зайлшгүй хожих ёстой тоглолт байсан юм. Улмаар гурав дахь тоглолт жинхэнэ галзуу өрсөлдөөнийг онооны тэргүүлэл ээлж дараалан солигдож байлаа. Ингээд шийдвэрлэх үеийг төгсөлийн мөчид Архангай аймгийн баг дараалсан хоёр шидэлтийг амжилттай болгосноор давуу байдалтай болж улмаар 94-84-өөр хожил байгууллаа.
Тус тоглолтод бэртэлийн улмаас өмнөх тоглолтыг өнжсөн Jepp Newberry 23 оноогоор багаа тэргүүлсэн бол ОУХМ Б.Билгүүн 20 оноо, 8 самбар, О.Энхбаатар 15 оноо авлаа. Харин Ховд Шонхорууд багаас BJ Young 26 оноо, 4 самбар, 4 оновчтой дамжуулалт, Г.Цэнгүүнбаяр 15 оноо, Э.Дөлгөөн 13 оноо, 15 самбар авлаа. Энэ тоглолтод Дайчид 16 бөмбөг таслалт, 7 хаалт гүйцэтгэсэн бол Шонхорууд 30 бөмбөг алдалт хийсэн нь хожигдох гол шалтгаан байсан юм. Цувралын дараагийн тоглолт Даваа гарагт МҮЭСТ ордонд 19 цагаас явагдана.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх