"Хүн амьдралдаа хоёр ТОМ СОНГОЛТ хийдэг"


Сондор | YOLO.MN
2017-03-15

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Сонирхдог зүйлс байсан ч удалгүй уйдаад эхэлдэг

Зарим хүүхэд ямарваа нэг зүйлд маш их, бүр маш их сонирхолтой тэрүүгээрээ явна гээд шийдвэр гаргачихсан хүүхдүүд байх юм. Гэтэл надад энэ талаар ямар ч бодол алга.

Сайн байна уу.

Би нэг зүйлийн талаар лавлах гэсэн юм аа. Миний үеийн хүүхдүүд бүгд л ирээдүйд хэн болохоо шийдчихсэн. Тэд мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу юуг хийхийг мэддэг болчихсон байх юм. Зарим нь ямарваа нэг зүйлд маш их, бүр маш их сонирхолтой тэрүүгээрээ явна гээд шийдвэр гаргачихсан хүүхдүүд байх юм. Гэтэл надад энэ талаар ямар ч бодол алга. Сонирхдог зүйлс байсан ч удалгүй уйдаад эхэлдэг. Тэгээд бүхий л зүйлд жигд сайн ч гэсэн “яг энэ хичээлдээ дуртай ийм мэргэжилтэй болно” гэсэн бодол үнэндээ алга. Яах вэ?

Зөвлөгөө: Гэхдээ зорилгоо тангараг гэж бүү ойлго, зорилгоо хүн өөрчилж болдог  

Өдөрт 30 минутыг өөртөө зориулж, өөрийгөө сонсох боломж олго. Би юу чаддаг вэ? Миний давуу сул тал юу вэ? Би хэн байхыг хүсч байна? Түүний төлөө одооноос эхлэн юу хийж байна вэ? гэх мэт.
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг


Сайн уу? Энэ өдрийн мэндийг чамд хүргэе.

Хүн амьдралдаа 2 том сонголт хийдэг. Тэр нь нэгдүгээрт гэр бүл, хоёрдугаарт мэргэжил сонголт юм. Хэрвээ чи ЕБС-д байхдаа мэргэжлийн чиг баримжаагаа зөв тодорхойлчихвол ирээдүйд дуртай мэргэжлээрээ суралцаж, ажиллах боломжтой болно. Тэгэхээр одоо яах вэ?

-    Өдөрт 30 минутыг өөртөө зориулж, өөрийгөө сонсох боломж олго. Би юу чаддаг вэ? Миний давуу сул тал юу вэ? Би хэн байхыг хүсч байна? Түүний төлөө одооноос эхлэн юу хийж байна вэ? гэх мэт.
-    Жилд нэг удаа зорилгоо тодорхойлж бай /шинэ жилээр ч юм уу, эсвэл төрсөн өдрөөрөө/
-    Хий дэмий өнгөрүүлж байгаа цагаа тооцож гарга
-    Өөртөө хөгжлийн ямар ямар хөрөнгө оруулалт хийж болох талаар жагсаан бичиж үр дүнтэй байлгах тал дээр анхаарах

Гэхдээ зорилгоо тангараг гэж бүү ойлго, зорилгоо хүн өөрчилж болдог. Хамгийн чухал нь орчин нөхцлөө сольж, хүмүүс бужигнаж байгаа газраас, хүмүүсийн амьдралын түүхээс, тэднээс сэдэвлэсэн ном зохиол киноноос мэдээлэл сайн аваарай. Энэ нь чиний яах ёстойг зааж өгч болох чухал гарц байх болно.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Fear #Итгэл