BIGBANG хамтлагийн дуучин Тэяаны хуримын сонин хачнаас...


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-02-06

Өмнөд Солонгосын алдарт дуучин Тэяан (Taeyang) болон бидэнд “Нархан” киноны гол дүрээр танигдсан Мин Хюрин (Min Hyorin ) нар өнгөрөгч Бямба гарагт хуримаа хийжээ. Тэдний хуриманд Кпопын болон Өмнөд Солонгосын кино урлагийн томоохон одууд хүрэлцэн ирж баяр хүргэжээ.

2015 оноос эхлэн үерхсэн хосууд маань 2017 оны төгсгөлд ирэх онд хуримаа хийнэ гэсэн гайхалтай мэдээг сонсогч фэнүүддээ инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Кпопын томоохон төлөөлөгч болох дуучин Тэяан нь энэ жил 30 нас хүрэх ба жүжигчин Мин Хюрин 32 настай аж.

Тэдний хурим Гёнггидунд байрлах сүмд болж өнгөрсөн бөгөөд хуримын дараах цайллага Paradise city-д болжээ.  Paradise city-гийн дотоод заслыг Twilight цувралын хуримын хэсгийн зураг авалтанд ажилласан дизайнер Ёнсон Мартин (Youngsong Martin) хийжээ.

Хосуудын хуримын урилга тун чамин байсан ба цэцэг навч шигтгэсэн таван өөр төрлийн чимэглэлтэй урилга тараажээ. 

Тэяан Хюрин нар Хавайд хуримын зураг авалтаа хийлгэсэн ба хуримын бөгжөө Channel-аас захиалжээ. Мөн Тэяан 4 сая ам.долларын үнэтэй байшин худалдаж авчээ.

Ийнхүү хосуудын хуриманд YG энтэртайментийн уран бүтээлчид болон кино урлагийн салбарын алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирж баяр хүргэжээ. Тухайлбал Epik High, Winner, Black Pink хамтлагийнхан болон BIGBANG-ийн гишүүд хүрэлцэн ирсэн юм.

Хуримын хөтлөгчөөр Ки Тэ Ён (Ki Tae young) ажилласан Zion T ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. Харин ёслолын дараах цайллагыг  хамтлагийн гишүүн Дэсон (Daesung) хөтөлж  Сиэл (CL) болон Сынри (Seungri) нар хүрэлцэн ирсэн хүмүүст  зориулан дуулсан нь олныг хөгжөөсөн юм.

Түүний хуримын талаар YG энтэртаймент:

"Бид Тэяан болон Мин Хюриний гэрлэх ёслолд баяр хүргэсэн бүх хүмүүст талархал илэрхийлж байна. Тэднийг хайрлаж, тэдний хуримын ёслолд анхаарал хандуулсанд баярлалаа. Өнөөдрийн хуримын ёслол маш сайхан болж өндөрлөлөө.  Цаашид хосуудын ирээдүйн амьдрал та бүхний өгсөн хайраар ивээгдэж аз жаргалаар дүүрэн гайхалтай байна гэдэгт итгэлтэй байна. Бид та бүхнээс хосуудын шинэ эхлэлийг дэмжээсэй гэж хүсч байна. Баярлалаа" гэсэн юм.

Хосдоо аз жаргал сайн сайхныг хүсье ээ. wink

#Taeyang #MinHyorin #Wedding