Уран сайхны гимнастикийн Азийн өсвөрийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн Казахстан улсын Астана хотод “Daulet National Tennis Center”-т дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-нд боллоо.
Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцлоо. Уран сайхны гимнастикийн Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Казахстан, Киргизстан, Узбекистан, Япон, БНСУ, БНАСАУ, Монгол, Сингапур, Энэтхэг, Малайз, Тайланд зэрэг 13 орны тамирчид өрсөлдөж Монголын баг дасгалжуулагчаар М.Булган, Б.Болормаа, Б.Халиун нар ажиллажээ.
Ганцаарчилсан төрөлд:
• Х.Ундрам (2001)
• Ц.Зулзаяа (2002)
• Э.Энхдалай (2003)
• Ц.Энхжин (2003)
Багийн төрөлд оролцсон тамирчид:
• Ж.Ариунсувд (2001)
• Б.Хишигзаяа (2001)
• Б.Хишигбуян (2001)
• Г.Чиваандулам (2001)
• Ц.Уянсэтгэл (2002)
• А.Номинзул (2002)
Манай баг, тамирчид дөрөвдүгээр сарын 27-29-нд ганцаарчилсан төрөлд бөмбөг, олс, булав, цагирагтай дасгал, багийн төрөлд бөмбөгтэй дасгал хийж амжилттай оролцлоо.
Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Уран сайхны гимнастикийн тамирчдаас ганцаарчилсан төрөлд оролцсон Х.Ундрам бүх хэрэглэлийн нийлбэр (All Around Final)-ээр финалд анх удаа шалгарлаа. Тэрбээр шигшээд өрсөлдөж шилдэг 15 тамирчны нэгээр шалгарлаа.
Тамирчин Х.Ундрам дасгалжуулагч М.Булганы хамт
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх