ЗАХИДАЛ: Хүсэл, тэмүүлэл минь гэнэт унтарчих юм. БИ ЯАХ ВЭ?


ССҮТөв | YOLO.MN
2018-01-26

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ямар нэг зүйл эхлүүлсэн ч маш удалгүй уйтгартай санагдаад орхичихдог

Хичнээн их хүсэл эрмэлзлээр гарах гэж хичээсэн ч хэзээ нэгэн цагт эргээд л нөгөө газартаа ирчих юм. Үүнээс болж өөртөө итгэх итгэлээ алдаж байна
Сайн байна уу ? Би 17 настай. Надад нэг том асуудал байдаг. Ямар нэг зүйл эхлүүлсэн ч удалгүй маш уйтгартай санагдаад орхичихдог.  Жишээ нь гоё сайхан биеэ авч явдаг эгч нарыг хараад өөрөө ийм болохыг хүсээд гоо сайхны бүтээгдэхүүн авч түүнийгээ хэд хоног хэрэглэчихээд л уйдна.

Нүүрээ орой болгон цэвэрлэхээс залхуу хүрнэ. Эсвэл нэг сайхан тэмдэглэл бичиж эхлэчихээд удалгүй хаячихна. Уг нь эдгээр зүйл анхандаа хийх хүсэл маш хүчтэй төрөх юм. Хэрхэн тууштай байх вэ? Сүүлдээ бүр үүнийг давах нийтлэл болгоныг уншихаас ч дургүй хүрч байна. Ойд төөрсөн хүн шиг мэдрэмж төрөх юм.  

Хичнээн их хүсэл эрмэлзлээр гарах гэж хичээсэн ч хэзээ нэгэн цагт эргээд л нөгөө газартаа ирчих юм. Үүнээс болж өөртөө итгэх итгэлээ алдаж байна

ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насандаа олон зүйлийг сонирхож, тэр хэрээрээ сонирхол амархан буурах нь хэвийн зүйл, тиймээс хэтэрхий их санаж зовож хямрах хэрэггүй

Бусдыг дуурайх ч юм уу сэтгэлийн хөөрлөөр сонирхсон зүйлс ихэнхдээ сэтгэлийн хөөрөл арилахад дагаад сонирхол буурдаг. Харин жинхэнэ дотроосоо хүссэн буюу интринсик сэдэлтэй зүйлсээс хүн тийм ч амархан уйддаггүй.

Сайн байна уу. Бидэнд захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн дутагдлаа олж харан, түүнийгээ засахыг хүсэж байгаа чинь чиний сайн тал юм шүү. Өсвөр насандаа олон зүйлийг сонирхож, тэр хэрээрээ сонирхол амархан буурах нь хэвийн зүйл, тиймээс хэтэрхий их санаж зовож хямрах хэрэггүй.

Олон зүйлийг туршиж үзсэний эцэст чи өөрийнхөө яг сонирхдог, хийхийг хүсдэг зүйлээ олох нь чухал. Ямар нэгэн зүйл сонирхож эхлэхдээ хамгийн түрүүнд түүнийхээ зорилгыг тодорхойлж “үүнийг хийсний дараа ямар үр дүнд хүрэх вэ?” гэдгээ сайн бодож байгаарай. Хүн ямар сэдлээр, ямар зорилготой аливааг хийж байна вэ гэдэг нь үр дүнд нь их нөлөөлдөг.

Бусдыг дуурайх ч юм уу сэтгэлийн хөөрлөөр сонирхсон зүйлс ихэнхдээ сэтгэлийн хөөрөл арилахад дагаад сонирхол буурдаг. Харин жинхэнэ дотроосоо хүссэн буюу интринсик сэдэлтэй зүйлсээс хүн тийм ч амархан уйддаггүй. Дараагийн удаа сонирхол чинь буурах үед өөрийн зорилгыг санаж өөрийгөө сэдэлжүүлж байгаарай. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г. Ундрал

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.


 

 

 

#Boring #Advice