ФОТО: "ДМЮ" клубийн 16 НАСНЫ баг АВАРГА боллоо


Сондор | YOLO.MN
2018-01-22

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөвгүүдийн Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээний 16 хүртэлх насныхны медалийн эзэд болон шилдгүүд өнөөдөр тодорлоо.

Хөвгүүдийн 16 хүртэлх насны ФУАШТ-ий хүрэл медалийг Л.Банзрагч дасгалжуулагчтай "Арвис" баг "Эрхэс"-ийг 3:4-өөр хожиж, өөрсдийн болгоод байсан. Тэгвэл аваргын алтан цомын төлөөх тоглолт "ДМЮ", "Дэрэн" багуудын хооронд болоход "Дэрэн"-ээс Т.Дөлгөөн /9’, 13’/, Г.Бат-Оргил /20’/ нар гоол оруулан "ДМЮ"-ийн М.Анар өөрийн хаалгандаа гоол хийж, 0:4-өөр тэргүүлж байв.

Гэсэн ч "ДМЮ"-ээс М.Тэмүүжин /27’, 28’/, У.Анхбаяр /23, 29’/ нар тус тус хоёр гоол оруулан үндсэн цаг 4-4-өөр тэнцэж, аваргыг торгуулийн цохилтоос тодруулах болсон. Торгуулийн цохилт цохиход "ДМЮ" 4:3-аар хожиж, "ДМЮ" клубийн 16 хүртэлх насны баг анх удаа ФУАШТ-ий аварга хэмээх эрхэм хүндэт цолыг хүртлээ.

Медалийн төлөөх тоглолтуудын дараа тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, шилдгүүдийг тодруулахад шилдэг хаалгачаар Б.Чингүүн /ДМЮ/, тэгш тоглогчоор Д.Өнөбилэг /Эрхэс/, мэргэн буучаар Б.Намсрайдорж /Арвис/ нар тус тус шалгарлаа.

МХБХ-ны 16 хүртэлх насныхны футзалын тэмцээн үүгээр дуусахгүй ба 01 сарын 26-аас 03 сарын 24-ий хооронд "Хөвгүүдийн 16 насны лиг" болно.

"Хөвгүүдийн 16 насны лиг"-т оролцох багууд:

1. ДМЮ
2. Дэрэн
3. Арвис
4. Эрхэс
5. Хараацай
6. Халиун-Од
7. Улаанбаатар сити
8. Сэлэнгэпресс
9. Дархан-Уул аймаг
10. Төв аймаг












#Football #Boy #Mongolia