Хятад хэл сурж байгаа хүмүүс сонсгол, дуудлага, яриа гээд бусад хэлтэй харьцуулахад илүү хүндрэлтэй асуудлуудтай нүүр тулдаг. Гэхдээ орчин үед таны хятад хэлний ур чадварыг хөгжүүлэхэд тус болох зорилготой дуудлага засах, үг үсгийн алдааг засах ухаалаг чатботоос эхлээд ярианы чадвараа хүртэл хөгжүүлэх боломжтой программууд гарч иржээ. Тэдгээрээс хамгийн хэрэгтэй байж болохуйц AI-д суурилсан зургаан платформыг санал болгож байна.
Tutor Lily https://tutorlily.com/home
Tutor Lily нь таны түвшинд тохируулсан ярианы сэдвүүдийг санал болгож, бодит амьдралд тохиолддог нөхцөл байдлуудыг (жишээ нь, зоогийн газарт хоол захиалах, ажилд орох ярилцлага) ярианы чадвараар хөгжүүлэх боломжийг олгодог. Ярианы явцад хийсэн алдааг тэр даруйд нь засаж, дэлгэрэнгүй тайлбар өгдөг тул суралцагчид алдаагаа ойлгож, дахин давтахгүй байх боломжтой.
Super Chinese https://www.superchinese.com/
Хятад хэлийг үр дүнтэй, сонирхолтой аргаар сурахад туслах шилдэг аппликейшнүүдийн нэг юм. Таны хэлний түвшин, зорилгод тохируулан хичээлүүдээ санал болгодог бөгөөд яриа, сонсгол, дүрэм, үгсийн сан, ханз бичих зэрэг олон талт чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн. Мөн сэдэвчилсэн анимэйшнтэй видео хичээлүүдээр дамжуулан дүрэм, үгсийн сан, ярианы чадвараа хөгжүүлэх боломжтой.
Pleco https://www.pleco.com/
AI-д суурилсан дүрс бичиг, утга, жишээ өгүүлбэр бүхий ухаалаг толь бичиг. Бичгийн болон уншлагын чадвар хөгжүүлэхэд тохиромжтой. Үнэгүй хувилбарт CC-CEDICT ба PLC гэсэн хоёр толь бичиг багтсан бөгөөд нийт 130,000 гаруй үг, 20,000 жишээ өгүүлбэртэй.
Танд танил бус ханзыг дэлгэц дээр зурж, утгыг нь хайх боломжийг олгодог. Үндсэн хувилбар нь үнэгүй бөгөөд сайжруулсан хувилбар нь төлбөртэй.
Hello Chinesehttps: https://www.hellochinese.cc/
HelloChinese бол Хятад хэлийг шинээр суралцагчдад зориулсан хамгийн шилдэг, үнэгүй аппликейшнүүдийн нэг юм. Энэхүү апп нь тоглоомчилсон сургалтын арга, AI технологи, ярианы таних систем зэрэг олон онцлогийг агуулсан. Мөн хэрэглэгчдэд хялбар, үр дүнтэй суралцах боломжийг олгодог. AI технологид суурилсан ярианы таних системээр дамжуулан таны дуудлагыг шалгаж, зөвлөгөө өгдөг.
YoYo Chinese https://yoyochinese.com/
Yoyo Chinese-г вэб хуудас болон гар утасны аппликейшнүүдээр ашиглах боломжтой. Гэхдээ видео хичээлүүдийг зөвхөн вэб хуудаснаас шууд үзэх боломжтой.
TalkPal AI https://talkpal.ai/
"Emma" нэртэй AI Хятад хэлний багш таньд дуудлага зааж, шинэ үг давтуулахад тусална. TalkPal AI нь хэрэглэгчдэд бодит амьдралд тулгуурласан ярианы дадлага хийх боломжийг олгодог. Жишээлбэл, та зочид буудалд бүртгүүлэх, хоол захиалах, аялал жуулчлалын талаар ярилцах зэрэг олон төрлийн нөхцөлд яриа хийх боломжтой. Энэ нь таны ярианы ур чадварыг сайжруулахад тусална.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!