Бичгэн тайлбарыг уншаад, зурж чаддаг хиймэл оюун ухаан хөгжүүлжээ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-01-19

Google компани хиймэл оюун ухаанд зураг зурах аргыг зааж байсан туршлагатай. Гэхдээ "Хар далавчтай, богино хошуутай шар өнгийн шувуу" гэсэн бичгэн тайлбар оруулахад, түүнийг нь систем зурна гэдэг хялбар зүйл биш.

Тэгвэл Microsoft компани яг ийм үйлдэл хийж чадах хиймэл оюун ухаанд суурилсан технологийг хөгжүүлж байгаа аж. Энэ технологи нь бичгэн тайлбараас тун өндөр нарийвчлалтайгаар зураг зурах чадвартай болжээ.

Хамгийн гол нь систем тайлбарт тохирох зургийг хайхгүй, харин оронд нь өөрөө шууд зурах юм. Судалгааны багийн ахлах Шиаодун Хө "Хэрвээ Bing дээрээс шувууны зураг хайвал шувууны зураг л гарч ирнэ. Харин энэ систем зургийг цэг нэг бүрээр нь өөрөө зурж байгаад гол учир нь оршино.

Амьдрал дээр яг ийм шувуу байдаггүй ч байж болох бөгөөд шувуу гэдгийг ингэж ойлгож байгаа гэдгээ л компьютер бидэнд дүрсэлж байгаа хэрэг” гэжээ.

Ирээдүйд энэ технологийн тусламжтай, дизайнерууд, уран бүтээлчид зүгээр л юу зурмаар байгаагаа системд хэлэхэд л хангалттай болж болох төдийгүй судалгааны багийн үзэж буйгаар “Анимейшн киног шууд зохиолоос нь сэдэвлэн зурах ажлыг компьютер өөрөө хийдэг болно" гэсэн аж.

Эх сурвалж: Engadget

#Google #Paint #Artificial intelligence