ЭКС-тэйгээ найзууд хэвээр үлдэж БОЛОХГҮЙ шалтгаанууд


YOLO.mn | YOLO.MN
2024-09-26

Чи найз охин/залуугаасаа "Зүгээр л найзууд хэвээр үлдэцгээе" гэсэн болзолтойгоор салж байсан уу? Нөгөө талаас энэхүү нөхцөлийг зөвшөөрсөн ч найз хэвээр үлдэх санаа чинь бүтэлгүйтсэн л биз. Тэгвэл яагаад экстэйгээ найз хэвээр үлдэж болохгүй шалтгаануудыг тайлбарлая. 

1. МЭДРЭМЖ 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүмүүс бүх зүйлд цэг тавьж, нэгэн цагт өөрт нь хамгийн чухалд тооцогдож байсан хүмүүсгүйгээр цаашид амьдрахыг хүсдэггүй учир экстэйгээ найзын харилцаатай үлдэхийг хүсдэг байна. Чи ч мөн энэ зам салалтын зовлон шаналлыг зөөллөнө гэж бодож байгаа бол том эндүүрчээ. 

Өөрийн чинь хувьд тийм чухал байсан хүнийг алдана гэдэг мэдээж амаргүй хэрэг. Гэвч салсан ч уулзсаар байх нь түүнийг гэсэн сэтгэлээ үгүй хийхэд саад учруулдаг. Цөөн үгээр хэлбэл чи зүгээр л салж чадахгүй. 

2. МАРТАХ

Экстэйгээ найз хэвээр үлдэж, тогтмол уулзсаар л байх нь түүнтэй харилцаагаа эргэн сэргээх үү, эсвэл нэгмөсөн мартах уу гэдэг эргэлзээг бий болгоно. 

Аливаа харилцаа хоёр тийш болсны дараа ямар ч хүнд өнгөрсөн бүхнийг эргэцүүлэн бодож, сэтгэлийн шархаа эдгээх хугацаа хэрэг болдог. Гэтэл юун дээр алдаж, юу болоод өнгөрсөн зэргийг ухаарах энэ хугацаандаа экстэйгээ хамт байсаар л байх нь өмнө нь байснаас чинь илүү сэтгэлийн зовлонг мэдрүүлэх болно. 

3. ТАНД ОДОО Ч ГЭСЭН ХАЙРТАЙ БАЙХ

Салалт үргэлж хоёр талын шийдвэр байдаггүй. Ихэнх тохиолдолд нэг нь хаяж, нөгөө нь хаягддаг бөгөөд хаягдсан нэг нь буцаж нийлэхийг хүсдэг нь бичигдээгүй хууль гэж хэлж болно. Тиймээс ийм "хоёрын хооронд" харилцаатай байх нь тухайн хүнд хуурамч итгэл найдвар төрүүлнэ. 

4. САЛЖ НИЙЛДЭГ ХАРИЛЦАА

Чиний эргэн тойронд, магадгүй дотнын найзад чинь ирээдүйд юу болох нь тодорхойгүй, салж нийлдэг харилцаа байдаг л биз дээ? Экстэйгээ найз хэвээр үлдэх нь яг ийм, тодорхойгүй харилцааг эхлүүлэх гол хүчин зүйл болдог. 

Танд л гэж хэлэхэд салалтын дараа "Салах нь яг зөв байсан уу?" гэдэг асуулт хүн бүрд тулгардаг. Тиймээс гаргасан шийдвэртээ эргэлзээд байвал тухайн хүнээс салах болсон шалтгаанаа эргэн нэг бодоорой. 

Салж нийлдэг харилцаа бол харилцааны аль нэг тал нь нөгөөтэйгөө хамт байх эсэхдээ эргэлзэж байгааг илтгэнэ. Гэвч үнэхээр л хоёр тал бие биендээ хайртай бол тэдний хэн хэнийх нь толгойд салах тухай бодол байх ёсгүй шүү дээ. 

5. ШАНАЛАЛ

Нэгэн цагт хайртай дуртай хэмээн явсан хүнтэйгээ найзын хувиар уулзана гээд бод доо. Утгагүй байгаа биз дээ? 

Түүнийгээ өөр хүнд дурлаж, шинэ харилцаагаа эхлүүлэхийг хажуугаас нь хараад зогсож байна гэдэг... Энэ л биш шүү. Үнэхээр л юу ч болсон түүнтэйгээ найз хэвээр үлдэнэ гэж бодож байгаа бол дээрх асуудлууд ирэхэд сэтгэлийн хаттай байдаг юм шүү. 

6. ЯМАР Ч ДАВУУ ТАЛГҮЙ

Экстэйгээ найз байхад үнэндээ ямар ч давуу тал байхгүй. Нас биед хүрсэн, ухаан суусан хүмүүс л хуучин хамтрагчтайгаа найзууд хэвээр үлддэг гэж бодож байвал үүнээс худлаа зүйл үгүй. 

7. СААД

Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг. Хуучин хамтрагчтайгаа уулзсан хэвээр л байвал дараагийн учрал ирэхгүй шүү дээ. 

Чи шинэ хүнтэй танилцлаа гэж бодоход чамайг хуучин найз охин/залуутайгаа одоо хүртэл уулздаг гэвэл тэр хүнд нэг их сайхан санагдахгүй л болов уу? 

Эх сурвалж: Bright Side

#экс