Хиймэл оюун ухаан ХҮНИЙ БОДЛЫГ дүрсжүүлдэг болжээ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-01-11

Хиймэл оюун ухаан одоо олон зүйлсийг өөрчилж чадна гэж хэлэх цаг нэгэнт ойртжээ. Тун энгийнээр бол бид өөрсдийн бодлыг хиймэл оюун ухааны тусламжтай дүрсжүүлэхэд гэн алхам ойртсон аж.

Японы эрдэмтэд хүний тархины долгионоос тухайн хүний бодлыг уншиж, дүрсжүүлэх чадвартай хиймэл оюун ухааныг хөгжүүлсэн байна. Жишээлбэл туршилтад оролцож байгаа хүн "А" үсгийн дүрсийг харж байхад хиймэл оюун ухаан түүнийг нь "өөрийн" ойлгоцоор эв хавгүй дүрслэх аж.

Үндсэндээ хүний бодлыг уншиж байна гэсэн үг. Судалгааны ажлыг хийсэн эрдэмтэд үүнийгээ "Хүний тархины идэвхийг зургаар дүрсжүүлэх" хэмээн нэрлэжээ. Систем хэрхэн хүнийг бодлыг дүрсжлүүлж буйг доорх бичлэгээс үзээрэй.

Одоогийн байдлаар энэ систем төгс биш гэдэг нь тодорхой харагдана. Гэхдээ зөвхөн тархины долгионд үндэслэн "таамаг" дэвшүүлж буй нь том алхам бөгөөд нэг л өдөр ийм системийн тусламжтай бид өөрсдийн бодлыг бусдад үзүүлж чаддаг болно.

Хэл, ярианы бэрхшээлтэй хүмүүсийн бодлыг бусад хэлбэр хөрвүүлдэг болно. Харин нөгөө талаасаа хувь хүний орон зай гэдэг үгүй болж, покер тоглоход ч асуудалтай болох бөгөөд Дэлхийн гуравдугаар дайныг өдөөх ч байж болно. Гэхдээ энэ бүхэн өөр нийтлэлийн сэдэв юм.

Эх сурвалж: TheNextWeb

#Deep #Image #Reconstruction