“Хувь хүний хөгжлийн Франклин клуб” нь Илтгэх урлаг болон мэтгэлцээний чиглэлээр нийт ерөнхий боловсролын сургуулийн 7-12-р ангийн сурагчдад зориулсан үйл ажиллагаа явуулдаг аж.
Илтгэх урлаг, мэтгэлцэх урлаг өнөөгийн мэдлэгийн нийгмийн гол зэвсэг болсон төдийгүй энэ нь хүний үнэт зүйлсийг баталгаажуулан, оюун дархлааг нэмдэг хувь хүний хөгжлийн томоохон салбар юм.
Тэд Монголын төдийгүй Дэлхийн шилдэг илтгэлүүдтэй танилцаж, өөрсдийн илтгэлийг мөн хэлэлцүүлэн дадлага, туршлага болон улам сайжирдаг гэнэ. Тус илтгэх урлагийн хичээл нь ярианы үеийн сандарлаа хэрхэн дарах, илтгэлийн бүтэц, үг сонголт гэх мэт багц хичээлээр ордог аж.
Манайд илтгэх урлагийн тэмцээн нь дараах шатуудаар явагддаг.
Манай клубийн суралцагч нар ч мөн энэхүү дөрвөн дарааллын дагуу бэлтгэл базаадаг юм.
Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Танхим, Монголын Карл Попперын Мэтгэлцээний Нийгэмлэгийн зүгээс Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүхий л Ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт Карл Попперын Мэтгэлцээний дагуу сургалт орон, Нийслэл, Улсын аварга зохион байгуулж байгаа тул тэд Карл Попперын мэтгэлцээнээр хичээлээ үргэлжлүүлэн ордог. Уг мэтгэлцээн нь нийгэмд зөв төлөвшилттэй, үнэт зүйлтэй иргэн бэлтгэхэд зорилготой мэтгэлцээн билээ.
Тус клуб нь сар бүр суралцагч нарын хичээл зүтгэл, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Илтгэх урлаг болон Мэтгэлцээний цуврал” –тэмцээнийг зохион байгуулдаг. Уг тэмцээний онцлог нь шилжин явах цомын төлөө байдаг тул өрсөлдөөн ширүүхэн уур амьсгалтай байдаг. Тэд клубийн гэр бүл, найз хэдий ч индэр дээр, мэтгэлцээн дээр зөв зүйтэй, ёс суртахуунтай, өрсөлдөж байдаг. Мэтгэлцээний хамгийн гол давуу тал нь тэд мэтгэлцэж дуусаад инээлдэн бие биетэйгээ эвтэйгээр гар барих үед байдаг билээ.
Энэ боломжийг ашиглаад Клубийн шилжин явах цомын эзэн болсон “No Name” багийн хамт олон болон Уран илтгэлийн тэмцээнд манлайлсан Сонинбаяр нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
Тус хамт олон нь мөн сар бүр гишүүдтэйгээ бүтээмжтэй, эерэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өмнөх сар ууланд гарчээ. Дараагийн үйл ажиллагаанд мод тарих төлөвлөгөөтэй гэнэ.
Холбоо барих утас: 809991188
Цахим хаяг: Хувь хүний хөгжлийн Франклин
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх