ФОТО: Бие холдсон ч СЭТГЭЛ холддоггүй


О.Хандмаа | YOLO.MN
2018-01-11

Өмнөд Солонгосын хос болох 28 настай залуу Ли Сёк, 23 настай Данби Шин нар удахгүй гэрлэхээр сүй тавьсан хос юм. 

Тэд бие биеэсээ маш хол зайд буюу бүсгүй Нью-Йорк хотод, залуу нь Сөүл хотод амьдардаг аж. "Бие холдвол сэтгэл холддог" хэмээн зарим хүмүүс ярьдаг. Гэхдээ хол байлаа гээд тэдний харилцаа хөндийрөөгүй гэдгийг өөрсдийн бүтээсэн гэрэл зургийн цувралаараа баталжээ. Ингэж тэд бие биеэ дэргэдээ байгаа юм шиг ойроор мэдэрч, халуун дулаан уур амьсгалаар дутдаггүй байжээ. Учир нь хосууд ижил төстэй газар авахуулсан зургуудаа нэгтгэн нэг зураг болгон цуглуулж эхэлсэн ба түүнийгээ олон нийтийн цахим сүлжээнд нийтэлснээр бие биеэсээ хол өөр өөр хотод амьдарч байгаа олон хосод эерэг үлгэр дууриалал, урам зориг болж чаджээ. 

"Бие биеэсээ хол байх нь үнэхээр хэцүү байсан. Бид хэдий биесээсээ хол байсан ч ойр дотно романтик байхыг хүссэн. Ингээд эгэл жирийн хос шиг хамтдаа хооллож, таксинд сууж буй мэт төсөөлж энэхүү зургуудыг бүтээсэн. Хүмүүс биднийг дэлхийн өнцөг булан бүрээс дэмжиж, амжилт хүссэн урмын үгстэй зурвасуудыг илгээж байсан нь үнэхээр гайхалтай санагдсан шүү" гэж залуу хос өөрсдийн фото аяллын талаар ийн өгүүлжээ. 

Хосууд хоёр өөр орны 14 цагийн зөрөөг үл харгалзан дараах гайхалтай зургуудыг нэгтгэн буулгажээ. 

 












#Couple #Heart