Монголчууд АНУ-ын Тэнгисийн цэргийн болон Нисэх хүчний академид суралцах боломжтой


Сондор | YOLO.MN
2018-01-03

Монгол Улсын иргэн Америкийн Нэгдсэн Улсын Уэст Пойнт дахь Цэргийн академи, Аннаполис дахь Тэнгисийн цэргийн академи болон Нэгдсэн улсын Нисэх хүчний академид 2018-2022 онд суралцах боломжтой талаар Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлжээ.

Суралцах хүсэлтэй иргэдийн өргөдлийг 2018 оны нэгдүгээр сарын 5-ны дотор хүлээн авч байгаа бөгөөд өргөдөл гаргагч 17-23 хүртэлх настай /долоодугаар сарын 1-ний өдөр дотор/ байх ёстой бөгөөд гэрлээгүй, бие давхар биш, эсвэл хуулийн дагуу хүүхэд асран хүмүүжүүлэх үүрэггүй байх ёстой гэнэ.

Мөн TOEFL-ийн 98-120 оноотой байх бөгөөд англиар чөлөөтэй ярьдаг байх шаардлага тавьж байгаа аж. 

Сонирхсон өргөдөл гаргагч USDAOMONGOLIA@state.gov хаяг руу и-мэйл илгээж, овог нэр, төрсөн огноо, голч дүн, TOEFL, SAT эсвэл ACT-ийн оноогоо хавсаргаж, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцдог эсэх, спортын тэмцээн уралдаанд оролцсон эсэх тухай мэдээллээ нэгтгээд 2018 оны нэгдүгээр сарын 5-ны дотор илгээхийг хүсчээ.

Мөн хэрвээ дээрх шалгалтуудаас алийг нь ч өгөөгүй бол байгаагаа явуулахад болох юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

#America #Aircaft #Academy #Teenagers