Өнгөрөгч сард Mongolian Professional Designers Union (Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбоо)-оос зохион байгуулсан "Who Are You Wearing?" загварын шоу амжилттай болж бүтээлч дизайнерууд 2018 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлсон билээ.
Тэгвэл уг загварын шоунд өөрийн онцгой Streetwear (Гудамжны хувцас) өнгө аясаараа ялгарч чадсан 93//Kidult брэндийн "Муу Нуухаас Сайн Илчил" коллекцоос авч болох өвлийн загварлаг, шинэлэг 9 санааг та бүхэндээ хүргэе.
Дизайнер М.Нямсүрэн ба Б.Батжаргал нар залуусыг өдөр тутамдаа өөрийгөө зоримог чөлөөтэй илэрхийлэх боломж олгож ганган бус өөрийхөөрөө байх нь загварлаг гэдгийг уг коллекцоороо баталсан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх