Сурагчдад хорт зуршлаас сэргийлэх сургалт явууллаа


Сондор | YOLO.MN
2017-12-05

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 18, 32, 52, 75 дугаар сургуулийн ахлах ангийн 308 сурагчдыг энэ сарын 1-ний өдөр "Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа" сэдэвт сургалтад хамруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх дадалд сургах зорилгоор уг сургалтыг зохион байгуулжээ.

Тус газраас иргэдийг "Эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян"-ыг өрнүүлж буй бөгөөд иргэд, албан байгууллагуудыг нэгдэхийг уриаллаа. Сургалтад хамрагдах хүсэлтэй багш, сурагчид Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газарт хандах боломжтой аж.

#Student #BadHabbit